Үхлүүт байсан охиныг аврахад Тээврийн цагдаа нар тусалжээ

2020/02/12
Share |
Хүмүүс:
Үхлүүт байсан охиныг аврахад Тээврийн цагдаа нар тусалжээ

Үхэл, амьдралын зааг дээр хүнд өвчтэйгөө тэмцэлдэн байсан зургаан настай охиныг аврахад Тээврийн цагдаагийн алба хаагчид тусалжээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн ажилтан М.Тунсаг "Хүнд өвчтэй үхлүүт байсан 6 настай охиныг 13-хан минутад #сэхээн амьдруулах тасагт авчрахад тусалсан Тээврийн цагдаагийн хамт олонд талархсанаа илэрхийлье. Өчигдөр ХӨСҮТ-ийн түргэний машин Сонгинохайрхан дүүргээс хүнд өвчтэй 6 настай бяцхан охиныг сэхээн амьдруулах тасагт авчрахаар нэг талдаа цаг гаран явж байж очиж авав. Ид түгжрэлийн цаг таарсан байсныг ч хэлэх үү.


Гэвч охин сэхээнд очтолоо 20 минут ч тэсэхээргүй байсан учраас тээврийн цагдаагийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ охинд тусалж, захын гэр хорооллоос ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасаг руу чиглэсэн бүх хөдөлгөөнийг зохицуулж өгсөний ачаар 13 хан минутад охин эмнэлгийн тусламж авч энэ хорвоод үлдэж чадлаа.

Хэрэв таван минут л хоцорсон бол бид тэр бяцхан охиныг аврах боломжгүй байлаа. Амарсайхан даргатай тээврийн цагдаагийн хамт олонд ХӨСҮТ-н эмнэлгийн тусламж үйлчилгээний хамт олон, охины ар гэрээс талархсанаа илэрхийлж, та бүхний ажил амьдралд сайн сайхныг хүсэж байна. Хүний амь аврахад нэг хором ч үнэтэй байдаг. Та бүхэн энэ сайхан буянтай үйлсийг эздэд нь очтол түгээж өгнө үү. Хүний амь аварна гэдэг, тэр дундаа зургаахан настай бяцхан охиныг энэ хорвоод ээж аавтай нь үлдээнэ гэдэг Юутай харьцуулшгүй их буян билээ" хэмээн бичиж талархлаа илэрхийлсэн байна. 

 

Image result for sick girl

 

No photo description available.

 


 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin saixan medee bn .tsagdaa nart ajliin amjilt xysie
IP:202.9.46.110  2020-02-12 12:54:24
Mongol Super.
IP:103.229.120.122  2020-02-12 13:00:59
1212 Buyantai ajil hiijee.
IP:66.181.161.32  2020-02-12 13:05:55
ud Bayar hurgie.mash saihan medee bna.Setgel zurhee zoriulsan buh humuust talarhaj bna.Sain uils gedeg l ene.
IP:202.126.89.102  2020-02-12 14:07:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.