Замын-Үүдэд 105 хүнийг тусгаарлалаа

2020/02/12
Share |
Хүмүүс:
Замын-Үүдэд 105 хүнийг тусгаарлалаа

Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор өчигдөр /2020.02.11/ 20:00 цагийн орчимд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн зорчигчдын дунд коронавирусийн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрсэн тул 105 иргэнийг тусгаарлалаа.

БНХАУ-ын Сычуань мужид туршлага судлахаар явсан иргэдийн нэгнийх нь бие хүчтэй халуурсан тул хамт явсан иргэд болон галт тэргээр цуг ирсэн зорчигчдыг Замын-Үүдэд тусгаарлаад байна.

Энэ талаар Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэгээс тодруулахад “БНХАУ-ын Сычуань мужид туршлага судлахаар явсан 17 иргэний нэгнийх нь бие халуурсан шинж тэмдэг илэрсэн. Тиймээс дээрх 17 иргэн болон Хөх хот - Улаанбаатар чиглэлийн галт тэргээр хамт зорчсон иргэн, вагоны үйлчлэгч, ажилтнуудыг Замын-Үүдэд тусгаарлаад байна. Гурван вагонд явсан 105 хүнийг тусгаарласан. Харин халуурсан иргэнийг Замын-Үүдийн эмнэлэгт тусгаарлаад байна” гэлээ.

Дээрх 17 иргэн нь БНХАУ-ын Сычуань мужид 14 хоногийн хугацаатай туршлага судлахаар яваад иржээ.

 


 

 

 

 

Т.Амартүвшин 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Иргэн Хориглоод байхад яах гэж явсан юм бэ.
IP:103.57.94.94  2020-02-12 18:35:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.