Бодит амьдрал дээрх ”Паразит” байр

2020/02/11
Share |
Хүмүүс:
Бодит амьдрал дээрх ”Паразит” байр

Өчигдөрхөн болж өндөрлөсөн 92 дахь удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний гол эздээр Өмнөд Солонгосын уран бүтээлчид тодорлоо. Ази тивээс анх удаа "Шилдэг кино" шагнал хүртсэн тэд эх орондоо дөрвөн "Оскар" авчирч шагналын хур буулгасан бөгөөд энэхүү шагналыг авчирсан кино "Паразит" буюу "Шимэгч" байлаа. 

Зарим хүмүүс тус киног зөгнөлт хэмээн эндүүрэх нь бий. Харин тус кинон дээр гардаг зарим зүйлс бодит байдал дээр ч оршин байдаг тухай өгүүлье. 

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод подвальд амьдардаг олон мянган хүмүүс бий. Тэд үүнийг "банжиха" хэмээн нэрлэдэг. Тэнд нарны гэрэл огт тусдаггүй. Амьд ургамал ч тэсэж гарахад бэрх энэ газар зуны улиралд маш их чийгшилтэй байдаг учир мөөгөнцөр ургах нь элбэг. 

 

Oh ke-cheol in bed surrounded by furniture in his tiny apartment in Seoul

 

Жижигхэн угаалгын өрөө нь угаалтуургүй байх бөгөөд шалнаас хагас метрт өргөгдсөн байдалтай байна. Тааз жижигтэй учир бөгтийж явах хэрэг энд гарна. 

 

Oh kee-cheol in his bathroom with a raised floor

 

Энэхүү подвалиуд орчин үеийн барилга үүссэнээс хойш гарч ирсэн зүйл биш ээ. Өмнөд болон хойд Солонгосын дайны үед ч оршин байсан эдгээр сууцнууд тухайн үед нуувч маягаар ашиглагддаг байж. 

 

Composite of the Kim family in their bathroom in Parasite, and Oh ke-cheol in his apartment

 

Эхэндээ энэхүү сууцнуудыг түрээслэх нь хууль бус үйлдэл байсан бол 1980-аад оны үеэс эхлэн нийслэлд хүн ам ихэссэн учир Засгийн газраас нь тус сууцнуудад хүн амьдрахыг зөвшөөрч эхэлсэн байна. 

 

The streets around Oh ke-cheol”s home in Seoul

 

Энэхүү сууцнуудын сарын түрээс ойролцоогоор 540.000 вон байдаг байна. Ихэнхдээ залуус энд амьдардаг бөгөөд энд амьдрах нь мөнгө хэмнэх давуу талтай ч хүмүүсийн өрөвдсөн харц тэдэнд тун ч хүнд тусдаг гэнэ. Солонгос хүмүүс сайхан байр, машинтай байхыг эрхэмлэдэг нь эдгээр сууцанд амьдардаг хүмүүсийн хувьд "ядуу" гэдгээ нотолж буйн нэгэн илрэл хэмээн үздэг байна. 

 

Shim Min and Park Young-jun in their apartment

 

"Паразит" кинон дээр нэг үзэгдэл гардаг. Гэрт нь үйлчилж буй хүмүүсээс нэг ижил үнэр үнэртдэг тухай баян айлынхан ярилцаж байгаа хэсэг. Тэр бол мэдээж подваль дахь чийгийн үнэр. Тус киног цацагдсанаас хойш эдгээр сууцанд амьдардаг хүмүүс өөрсдийн энэхүү үнэрээс салахын тулд хичээж, байрандаа засвар, тохижилтын ажлыг ихээр хийх болжээ. Дээрх зураг дээр байгаа залуу хосууд эхлээд тус сууцны тухай сөрөг бодолтой байсан аж. Харин амьдарч эхэлснээсээ хойш байраа засаж тохижуулан, түүнийгээ олон нийттэй хуваалцсан нь олон ч хүнд эерэг сэтгэгдэл төрүүлж эхэлсэн ажээ.


Couple

 

Shim Min and Park Young-jun in their apartment

 


 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Huz Amidarch bsaan.mgl uud iin bairand shprot bolood l amidardagiin 3 sariinhan yalanguya
IP:192.82.64.197  2020-02-11 14:15:13
movie shimegch maygtai hun shulj amidardag humuus l ih uzeh heregtei dee yum ih bodogduulsan aimaar kino shuu
IP:210.178.239.196  2020-02-11 21:29:19
Shimegch Aav eejteigee ehner avsan deer ni hyyhedtei ajilgyi archaagyi arhi uuna banzaldana
IP:174.234.4.105  2020-02-12 09:24:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.