Ч.Ганжавхлан: Би УИХ-ын гишүүн болчихгүй!

2020/02/08
Share |
Хүмүүс:
Ч.Ганжавхлан: Би УИХ-ын гишүүн болчихгүй!

 

"Ид шидийн орон" төслийг санаачлагч Ч.Ганжавхлан тун удахгүй хоёр дахь хүүхэд хамгааллын төвөө ашиглалтад оруулах гэж буй билээ. Хамгийн анх тус төслийг хэрэгжүүлж эхэлж байхад түүнийг сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байна хэмээх харах хүмүүс олон байсан. Харин сонгууль хэдийнэ хаяанд ирээд байгаа энэ цаг үед тэрбээр сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ ийн мэдэгджээ. 

Ч.Ганжавхлан: Намайг эхлээд маш их хүн үзэн яддаг байлаа амбицтай бацаан, угаасаа улс төрд шаах гэж байгаа, харваас худлаа гар энэ тэр гээд л ... Дараа нь маш их хүн магтдаг болсон. Тэгээд л эргээд үзэн ядна ... Энэ ингээд л яваад л байв. 7,8 жил энэ мэтээр үргэлжлэхэд би ч сүүлдээ нөгөө бацаан энэ тэр нь биш болов. Хүмүүсийн байр нь солигдоод л үзэн ядаж байсан хүмүүс надтай нэг болж, зарим магтаж байсан хүмүүс эргэж үзэн ядаад л ... Энэ бүхэнтэй ямар ч хамааралгүйгээр бодсон зорьсон зүйлээ хийгээд урагшаа л яваад байлаа. Үнэхээр бараг төгс гэж бодсон зүйлийг хүртэл хүмүүс яаж ийж байгаад харааж нулимдгийг харсан.

Ийм болохоор энэ надтай нээх их хамаатай зүйл биш ер нь хэн ч байсан адилхан, зүгээр тэр хүмүүсийн хандлага маягийн юм байна гэдгийг олж харав. Эмзэглэх зүйл ч биш, хөөрч баясах ч зүйл биш ажээ. Өөрийгөө анзаарахад би бас нэлээн их алдаанууд гаргаж байлаа. Энэ бол харин миний нөлөөлж чадах зүйл мөн учир хичээж засахыг зорив. Үндэсний баатар ч биш, үзэн ядалтын бай ч биш зүгээр л маш энгийн зүйлийг хүснэ. Гэхдээ би бардам хэлж чадна, би хэзээ ч олон нийтийн итгэлийг улс төр луу, шашин руу, буруу зүйл руу чиглүүлсэн удаа байхгүй. Ямар ч ашигтай санал байсан хүлээж авч хэн нэгэнд үйлчилж байгаагүй.
Олон дагагчтай энэ тэр гэж хөөрч байгаагүй, харин ч тэр 140 гаруй мянган нөхдөө бодоод маш олон зүйл дээр шүдээ зууж "За би л дутчихъя" гэх мөч үнэхээр олон байсаан. Гэхдээ хэлэх газраа хэлэх зүйлээ бол хэнээс ч эмээлгүй, санаа зоволгүй бас хэлдэг. Би нийгмийн өөрчлөлтийг хэзээ ч улс төрийн сонгууль, эрх мэдлийн замаар ирнэ гэж харж байгаагүй. Нэг үгээр 76-г бурхнаар солиод ч "ШЭЭР" хийж баяжихийг хүсэгчдийг өөрчилж чадахгүй. Тэгэж хардаг учраас тэр эрх мэдэл, тэр зүйл руу тэмүүлэхийн талаар бодож ч үзээгүй. Тэгэхээр явж л байя. Надад маш тодорхой чиглэл байна, яг л үндэс сайтай ургаа мод мэт. Тэгэхээр тэр салхинууд яахав салхилж л байг .... Намайг аймар дэмжлээ гээд би УИХ-ын гишүүн болчихгүй, намайг газар дор ортол нулимлаа гээд буг чөтгөр бас болчихгүй. Үнэсье !


Image may contain: 2 people, people smiling
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Бор Ажил хөдөлмөртэй л үнэнч байнаал явахад болно доо . Тэдэнд зориулж хариу бичиж цаг цаас гарздаад яахав ...цаадуул чинь чамд атаархаад өмдөндөө шээсн савирч байг ..жингийн цуваа явдагаараа л явна .......
IP:66.181.161.96  2020-02-08 22:06:09
Үнэн Хүүхдийн нэр барьж баян спонсордоо үйлчлээгүй л бол болох нь тэр. Гэхдээ ийм байдлаар од болох гэдэг оролдлого нь ичмээр л дээ. Баахан хуулгайчаар тойруулчаад хүүхдийн нэр байрж бузарын юм битгий хийгээрэй л гэж байгаа. Нэг хулгайчаас нөгөө мафи банк хулгайлсан л юм байгаа биз харин ариун хүүхдүүдийн нэрийг энд битгий хутгаж бузар юм хийгээрэй дээ. Монгол тэр чигэрээ л мэдэж байгаа Элбэгдорж сахал гэж 2 луйварчингаас Банкыг нь Баттулга авч байгаа гэж Дараа нь эргээд Баттулга нь аль хулгайчаас ю
IP:202.9.46.87  2020-02-09 14:34:30
Hh Vnen gej nereer bichigch gulug mine chi hvvhdvvdiin tuluu yu hiisen hvn be? Heleedeh dee. Ene hvn harin ch urgun tsar hvreetei ajil ehlvvleed ger horoolliin hvvhdvvded heregtei gazriig beltgeed dorwitoi ajil hiigeed yavj bga hvn shvv.
IP:218.37.48.144  2020-02-09 23:07:55
Дэмжигч Маш их бахархдаг шүү, Залуус бидний төлөөлөл болж нийгэмд зөв үлгэрлэл үзүүлж байдагт нь баярладаг шүү, Цаашдын ажилд нь амжилт хүсье
IP:66.181.169.162  2020-02-11 13:03:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.