АНУ-д коронавирусын анхны тохиолдол илэрчээ

2020/01/22
Share |
Хүмүүс:
АНУ-д коронавирусын анхны тохиолдол илэрчээ

Өнгөрсөн оны сүүлээс эхлэн БНХАУ-д дэгдсэн титэмт вирус буюу коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины хатгалгааны тохиолдол АНУ-д анх удаагаа бүртгэгдлээ.

АНУ-ын Вашингтон хот харьяат 30 настай эрэгтэй БНХАУ-ын Үхань хотоос энэ сарын 15-ны өдөр ирсэн байна. Ирснээсээ хойш дөрөв хоног өндөр халуурч, энэ сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн төвд ханджээ.

Эмч нар хэд хэдэн шинжилгээ хийсний дараа АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх төвийн Атланта хотын салбарт шинжилгээний дээжийг илгээж, коронавирусын тохиолдол болохыг нь тогтоосон байна.

Хэдийгээр өвчтөний биеийн байдал сайн байгаа ч эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалан Вашингтоны эрүүл мэндийн төвд тусгаарлажээ. 

 

 

 

 

 

Б.Болорсүх

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.