Бурханч лам Г.Пүрэвбатын тухай ташаа мэдээлэл тархжээ

2020/01/13
Share |
Хүмүүс:
Бурханч лам Г.Пүрэвбатын тухай ташаа мэдээлэл тархжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Бурханч лам Г.Пүрэвбатыг таалал төгссөн гэх мэдээлэл тарсан. Харин энэхүү мэдээлэл худал болохыг түүний найз С.Цогтбаяр баталжээ. 

Тэрбээр энэ тухай "Энүүхэн Дархан орчхоод ирээд сая харсан чинь сошиалд нэгэн айхтар худал мэдээ хурдтайгаар тархжээ. Эрхэм анд нөхрийг маань мөнх бусыг үзүүлсэн мэтээр бичсэн нь ёстой худлаа шүү та минь.

Бурханч ламтан маань эсэн мэндээр барахгүй удахгүй болох сар шинийн баярын бэлтгэл ажилдаа орчихсон завгүй хөдөлмөрлөж сууна. Хэн ямар зорилгоор ийм цуу яриа тараасныг мэдэхгүй ч үнэн мөн нь удахгүй олдох байх. Одоо нэгэнт үнэн мөнийг нь баттай мэдсэн тул та бүхэн цааш нь дамжуулж бүү сэвээрэй. Бас андуурч үнэмшсэн хүмүүст тайлбарлаж сайн ойлгуулаарай.

Энэ их шуугиан, харамсал нь нэг талаасаа энэ хүн бидний амьдарч буй нийгэмд ямар их үнэ цэнэтэй ховор авьяастан болохыг нь харуулж илтгэж өглөө. Анд нөхөр маань мөнхрөх нь дээ" хэмээсэн байна. 

 

Image result for бурханч лам пүрэвбат

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Сүсэгтэн Ум маани бад мэ хум
IP:202.9.46.169  2020-01-13 12:18:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.