Эмили Андеоль “Олимпын аварга болсондоо харамсаж байна”

2019/12/06
Share |
Хүмүүс:
Эмили Андеоль “Олимпын аварга болсондоо харамсаж байна”

Риогийн олимпын аварга, 2014 оны Европын аварга, 2015 оны Европын наадмын аварга, 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, Францын жүдоч Эмили Андеоль 2018 онд зодог тайлсан билээ. Саяхан Эмили нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө одоо болтол ажил олж чадахгүй байгаагаа хэлсэн байна.

Эмили Андеоль “Би олимпын аварга болох гэж 12 жил зүтгэсэн. Хамаг юмаа золиослон зүтгэсэн ч үр дүнд нь юу ч үгүй хоцорлоо. Зодог тайлаад ялалт амжилтаараа бахархан сайхан амьдарна гэж бодож байсан. Бүтсэнгүй. Заримдаа би хэрэггүй олимпын аварга боллоо гэж боддог. Хэрэв олимпод түрүүлээгүй бол өдийд би илүү сайхан амьдарч байх байсан. Хүн болгон олимпын аварга цолыг магтан дуулдаг ч энэ хэргэм надад юу ч авчраагүй. Ивээн тэтгэгч хайхаар өөдөөс “Бидэнд Тедди Ринер байхад чамаар яах билээ” гэж хэлдэг” гэж ярьжээ.


 


 

 

 

М.Сугар-Эрдэнэ 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
HAHAHA manai Mongold iree, tegvel manai Asa bair ugnu, ard tumen n UIH-iin gishuun bolgono za tegeedzunduu yum ugnu duu
IP:202.21.112.195  2019-12-06 21:43:58
Irgen Gadaad garaaa
IP:139.5.216.234  2019-12-09 08:41:38
Z Asa avarga 3 uruu bair ugnu, bas ikh khurliin gishiin bolgono,
IP:203.217.139.226  2019-12-10 16:33:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.