Монгол залуу хүний амь аварчээ

2019/12/04
Share |
Хүмүүс:
Монгол залуу хүний амь аварчээ

Австрали улсын Квийсланд мужийн Кайрнс хэмээх жижиг хотод аялж явсан Т.Чингэс хэмээх Монгол залуу хүний амь аварчээ. Түүний байрлаж байсан "Pacific" хэмээх зочид буудлын долоон давхраас нэгэн эмэгтэй үсрэх гэж байсныг тэрбээр зогсоож амийг нь аварсан гэнэ. 

Энэхүү явдал өнгөрөгч арваннэгдүгээр сарын 23-ны өдөр болжээ. Түүнийг өрөөндөө байх үед ямар нэгэн зүйл доош унах чимээ сонсогдсон байна. Үүний дараа хүмүүсийн орилолдох чимээ сонсогдсонд тэрбээр тагтан дээрээ гарсан аж. Энэ үед долоон давхрын тагтан дээрээс нэгэн эмэгтэй үсэрч амиа хорлохыг завдаж байсан аж. Т.Чингэс таван давхарт байрлаж байсан учир тагтаар дамжин дээш гарч бүсгүйн гарнаас барьж амжсан байна. 

Хэсэг хугацааны дараа түргэн тусламж болон цагдаа нар ирсэн бөгөөд амиа хорлохыг завдсан эмэгтэй 26 настай, хар тамхины хамааралтай нэгэн байсан гэнэ. Амиа хорлохыг завдах үедээ ч мөн хар тамхи хэрэглэсэн байсан тус эмэгтэй “Би өнгөрсөн хүн надад хэн ч тусалж чадахгүй" хэмээж байсан аж

Энэ тухай Т.Чингэс "Амьд явахдаа хүний амь аварна чинээ бодож явсангүй. Хар тамхи гэдэг зүйлээс хол байгаарай. Битгий хайртай нэгнээ нулимсанд автуулаарай!" хэмээн бичжээ. 

 

 

Image may contain: 1 person

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hi mundag zaluu
IP:223.11.142.10  2019-12-04 16:13:21
залуусдаа мундаг Монгол хүн бүрт байдаг чанар Германд оюутны амралтаар автобус шатахад монгол 3 залуу тэнд үлдсэн хүмүүсийг зөөж гаргаж бсан Бусад орны эрчүүд холдоод хараад зогсож бсан Бас нэг удаа монгол архаг уудаг оюутан пиво уугаад халамцуу гарцны хавьд явж бхад хурдтай машин нэгэн рхиныг мөргөөд цаашаа явах гэхэд пивотэй шилээ шидэж цонхыг хаг цохиход машин өөрийн эрхгүй зогсож баригдсан
IP:202.55.188.37  2019-12-04 17:02:19
Irgen Mundag! Bayar hurge!
IP:24.13.36.85  2019-12-04 22:58:15
Zochin Gehdee l medeetei bh heregtei. Gadaadad hunii erh etr geed zarimdaa arai l denduu. Nuhtsul bdal ymar neg bdlaar buruu ergevel sain sanaa gargasan huniig hariutslagad tataj ch medne. Busdiig bodvol Mongolchuud uur setgelgeetei, deer zorigtoi. Bolgoomjtoi l bh heregtei.
IP:207.228.78.232  2019-12-05 06:55:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.