Хүмүүс: |
"Киви" хамтлагийн дуучин Ука рок попын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ олсон нэгэн. Тун ч хөдөлмөрч нэгэн хэмээх үнэлгээг олон нийтээс авсан тэрбээр мөн л хамгийн мэдрэмжтэй дуучдын нэг. Түүний амжилтын нууцыг нөхөртэй нь холбон тайлбарлах хүмүүс олон бий. Түүний нөхрийг Г.Эрдэнэчулуун гэдэг. Тун ч амжилттай яваа бизнесменүүдийн тоонд зүй ёсоор бичигддэг тэрбээр Укагийн дүү Д.Уранзаяагийн найз залуу Бээгийтэй тун ч төстэй нэгэн ажээ.
Д.Уранзаяагийн хувьд найз залуутайгаа нэг газар ажилладаг байхдаа танилцаж байжээ. Найз залуутай болсноо зарлан жаргалтай байгаагаа дурдсан тэрбээр "Volume Plus" сувгийн захиралын албанд томилогдоод багагүй хугацааг үдэж буй.
Түүний найз залуу "ZU" шөнийн клубд DJ хийдэг хэмээх мэдээлэл бий. Эгчээсээ үлгэр дуурайл авдаг Д.Уранзаяа энэ удаад ч мөн эгчийнхээ нөхөртэй тун ч төстэй залууг өөрийн найз залуугаар сонгожээ.
Ингээд тэдний хувийн зургуудаас хүргэж байна.
Дуучин Укагийн нөхөр Г.Эрдэнэчулуун:
Д.Уранзаяагийн найз залуу Бээгий:
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn