ТАНИЛЦ: Эх орноо төлөөлөх мисс Б.Гүнзаяа

2019/11/25
Share |
Хүмүүс:
ТАНИЛЦ: Эх орноо төлөөлөх мисс Б.Гүнзаяа

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг 68 дахь удаагийн “Miss Universe” уралдаанд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар мисс Б.Гүнзаяа тодорсон билээ.

Б.Гүнзаяагийн хувьд 1994 онд Улаанбаатар хотод төрж, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд Ерөнхий боловсролын дунд сургууль төгсжээ. 

Загвар өмсөгчийн гараагаа "Face off Mongolia" буюу Монгол, Солонгосын хамтарсан тэмцээнээс эхэлсэн байна. Түүнээс хойш Турк улсад болсон "Photo model of the world 2016" тэмцээнд оролцож, 45 орны гоо бүсгүйгээс гуравдугаар байр буюу "Second runner-up Miss elegance", Хятадын Засгийн газраас зохион байгуулдаг "Miss Leisure world 2016" тэмцээнд Хятадын Засгийн газрын “Хүндэт жуух” бичиг,  диплом, “Хамгийн чамин мисс”, “Авьяаслаг мисс” -ийн титэм, дэлхийн аялал жуулчлалын нүүр царайг сонгох “The world miss tourism ambassador 2018” тэмцээнээс гуравдугаар байрын шагналыг хүртэж байжээ.  

Эрх зүйч мэргэжилтэй. 2017 онд Монголоос анх удаагаа Азийн кино наадамд уригдан, улаан хивсний ёслолд оролцож, "Дэлхийн фото мисс”-ийн тэмцээнийг ч шүүж явсан урлагийн мэдрэмжтэй бүсгүй. 

Тэрбээр хүүхэд, залуус руу хандсан олон нийтийн ажилд санаа тавьж, “Хүүхэд эрдэнэ” сангаар дамжуулан хүүхдүүдийн сайн сайхан ирээдүй, боловсролд зориулсан сайн үйлсийн аян зохион бай­гуулдаг. Ялангуяа ЦЕГ-тай хамтран нийгмийн сайн сайхан, эерэг хандлагыг бий болгохын төлөөх олон санаачилгад хамтарч, талархал хүлээсэн билээ. 

Дашрамд сонирхуулахад, монгол үндэсний халх эхнэрийн дээлнээс санаа аван бүтээсэн "Star wars" киноны Амидала хатны хувцсыг "Торго" салоны дизайнер О.Болд түүнд зориулан урлаж байгаа ажээ. Урлаг болсон энэхүү бүтээлийг мисс Б.Гүнзаяа “Miss Universe”-ийн тайзнаа өмсөж,  дэлхийн 1.5 тэрбум үзэгчдийн нүдийг хужирлах аж.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


ТҮҮНИЙ ГЭРЭЛ ЗУРГААС СОНИРХУУЛЪЯ

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
nn tugsuuug l ywulh bsimda
IP:122.45.153.195  2019-11-25 14:55:33
Hi Ene bas l barahguin dee,,,,,
IP:49.0.218.181  2019-11-25 15:20:41
Zol Manai ohid huuhduud ene 1 sonin humsugnii shivees hiilgedgee bolimoor um.1 l urgun ulaan humsugtei umnuud yvahiin.
IP:66.181.161.114  2019-11-25 16:33:11
Haha Namhan nuruutai maiga holtei bvrged hamr hiimel dawhraa goe ym yu ch bhgv ene hvvhend
IP:103.229.121.164  2019-11-25 17:09:15
Lol Tugsuu ywsan bol demjih blaa gej. Ene ohinoos yu ch hvleeh bilee dee.
IP:218.37.47.109  2019-11-25 17:21:57
Дуучин Наараа хар мангасных Дуучин Наараа хар мангасных, бээжин хав, хар хулгана, авгалдайных. Олдохбаярынх гэж байна. Долгормаагаас доор.
IP:202.126.88.139  2019-11-25 22:46:05
Zulaa Zalgasan us chin uuriinh n usnees medegdeed baina jigdelj budaarai hel ustai sergelen ohin baisan buduun hyalar nudteo tugsuuguus hamaagui deer amjilt husie
IP:192.82.68.186  2019-11-26 11:44:54
g ter togsoo n uul n ih zov goy helbertei bietei budaltaa goy hiij chaduul hoorhon haragdahaar busgui bsn da
IP:202.55.188.37  2019-11-27 09:00:43
зочин Монголчууд дэлхийн сайхан эмэгтэйд тавигдах шалгуурыг одоо хүртэл мэдэхгүй байгаа нь өрөвдөлтэй байна. Дэлхийн мисс гэдэг нь мэдлэг, чадвар, хүнлэг сэтгэлээс гадна царай зүс бие бялдарын гоо сайхны илрэл байдаг юм. Ядаж хэн дэлхийн мисс болж байгаатай харьцуулж үзэх хэрэгтэй юм.
IP:192.82.72.12  2019-11-27 10:44:54
j Bdg l 1 davhraa oyulsan humsug shivuulsen tsarai
IP:110.165.207.120  2019-11-27 17:22:06
Zo Za bolioochdee bas neg hyamdhan yanhan tsarai .. Ene bol ehnii shatnaasaal hasagdaad irne.iruutei uvugchuuliiin bolzoond daragdaad boov bugsunii asuudal ni diildehee bolino kkkk
IP:202.126.89.178  2019-11-29 16:21:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.