Инстаграм лайкаа нууцалдаг болжээ

2019/11/15
Share |
Хүмүүс:
Инстаграм лайкаа нууцалдаг болжээ

Өнгөрөгч долоо хоногт Инстаграм корпорацийнхан АНУ даяар тус аппликейшны лайкны тоог нууцлах тухайгаа мэдэгдсэн. Харин өнгөрсөн шөнөөс эхлэн дэлхий даяар лайкны тоог нууцалж эхэлсэн байна. Энэ нь залуусын олон нийтийн сүлжээний хэт хамааралтай байдлыг өөрчлөхөд чиглэж байгаа хэмээн тус корпорацийн тэргүүн Адам Моссери хэлжээ. 

Бусад хүмүүст таны инстаграмдаа хийсэн зураг хэдэн лайк авсан нь харагдахгүй ч өөрт тань харагдаж байхаар энэхүү тохиргоог хийжээ. Одоогоор Фэйсбүүкийн мэдэлд байгаа тус компани өнгөрөгч наймдугаар сараас эхлэн энэхүү туршилтыг хийж эхэлсэн бөгөөд тун ч сайн үр дүн үзүүлжээ. 

Яваандаа фэйсбүүк ч лайкны тоогоо албан ёсоор нууцалдаг ч болж мэднэ. Одоогоор энэхүү ажил мөн л туршилтын шатандаа явж буй бөгөөд хэрэглэгч өөрийн хүссэн зураг, бичлэгийнхээ лайкны тоог нууцалж болох аж. Тус туршилтыг Австрали улсад эхлүүлээд байгаа нь мөн л амжилттай болж олон нийтийн сүлжээнээс хэт хамааралтай хүмүүсийн тоо буурч, сэтгэл зүйд нь эерэг өөрчлөлт авчирч эхэлсэн байна. 

 

Image result for instagram

 

Image result for instagram

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.