Р.Эмүжин: Хангал залуу насыг минь бурхан өршөөг!

2019/11/14
Share |
Хүмүүс:
Р.Эмүжин: Хангал залуу насыг минь бурхан өршөөг!

Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд хэн хүнгүй дулаан хувцаслахыг эрмэлздэг. Харин зарим залуус дулаан байхаас сайхан харагдахыг илүүд үзэх нь бий. Энэ тухай яруу найрагч Р.Эмүжин "Цэл залуухан 20 настайгаа цахилгаан шатанд тааралдлаа. Тэр бүсгүй урт нойтон үсээ задгай тавьж, малгай ороолт гээчийг мартаж орхиод, өндөр өсгийт, богино хүрмээр гоёсон байх юм. Гэтэл би хамаг л зузаан дээрээ тавиад, ноосон малгайд толгойгоо тушааж, халтирдаггүй ултай намхан гутал жийчхээд зогсож байгаа хэрнээ "Гадаа хүйтэн байгаа даа" хэмээн бодож амжив.

Тийм байтлаа бүүр хүйтрэхээр нэмж нөмрөх нэхий, нэмнээ энэ тэрийг туж санаастай, тух бодоостой. Хорьж болдоггүй хорин настай өнөөх охин утсаар хэн нэгэнтэй ярингаа, бараг л халууцаж байгаа бололтой хүрэмнийхээ энгэрийг задгайлахыг яана... Амьдрал аа гэж... Халтирч унахаас айдаггүй, харц тулгарахаас эмээдэггүй, зузаан оймс хайдаггүй, зугаа цэнгэлээс зугтдаггүй, үснийхээ үзүүрийг хөлдөнө чинээ санадаггүй, үүрдийн юм шиг дарвиж явсан хангал залуу насыг минь бурхан өршөөг" хэмээсэн байна. 


Image may contain: 1 person, eyeglasses, hat and closeup

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Tuugii Estoi uag l hlsn bna daa
IP:109.41.130.24  2019-11-14 13:40:53
Эмүжин-д Хөгширч байна гэж бүү үглэ, хөгширч ч амжилгүй чадхийж байгаа хүнийг алийг тэр гэхэв.
IP:202.9.43.43  2019-11-14 21:10:51
Х Яг үнэн. Хөгширч амжихгүй явж бга хүнийг алийг тэр гэхэв. Хөгширөхгүй юм шиг сээхэлздээд ч яахав.
IP:66.181.178.54  2019-11-15 00:47:43
Зочин Үнэн шүү. Залуу нас эрч хүч цог золбоо бүхнээр дүүрэн. Нээрээ даарах ч сэхээгүй дээ
IP:108.237.220.211  2019-11-15 01:52:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.