Хүмүүс: |
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг энэ оны долоодугаар сард гарсан. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эмчийн дүгнэлтээр “Талийгаачийг амиа алдах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Гэвч үүнийг Б.Болороо хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэрбээр нөхрийнхөө нас барсан шалтгааныг шударгаар шалгахыг шаардан, хэргийг үнэн бодитоор шийдвэрүүлэхийн тулд Сүхбаатарын талбай дээр суулт хийгээд хэдэн өдрийг өнгөрүүлж байна.
Тэгвэл өнөөдөр /2019.11.12/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЦЕГ-ын дарга С.Баатаржавын хамт төв талбай дээр очиж, Б.Болороотой уулзжээ.