Д.Одбаярыг БНСУ-аас гарахыг хоригложээ

2019/11/07
Share |
Хүмүүс:
Д.Одбаярыг БНСУ-аас гарахыг хоригложээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн гэх асуудлаар мэдүүлэг өгөхөөр өчигдөр БНСУ-д очсон талаар өмнө нь бид мэдээлсэн.


Д.Одбаярыг газардмагц тус улсын хуулийн байгууллагаас мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд БНСУ-ын шүүхээс Д.Одбаярыг оргон зайлах магадлалтай гэж үзэн баривчлан байцаалт авах шийдвэр гаргасан тухай Yonhapnews  агентлаг мэдээлсэн. Түүнчлэн байцаалтын үеэр Д.Одбаяр өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тул цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзэн түүнд хилийн хориг тавих саналыг прокурорт гаргасан байна.

 

Улмаар БНСУ-ын прокуророос Д.Одбаярт арваннэгдүгээр сарын 6-15-ны өдрийг хүртэл 10 хоногийн хилийн хориг тавьж, БНСУ-аас гарахыг хориглосон байна.


Харин түүнтэй хамт явсан Монгол Улсын иргэн 42 настай А-г БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Солонгос Улсад албадан ирүүлэх арга хэмжээ авахаа албан ёсоор мэдэгджээ.

 


 

 

 

Б.Гантуяа


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Иргэн Ажлаа өг!огцор гүйцээ
IP:64.119.17.182  2019-11-07 10:40:54
Иргэн Ажлаа өг!огцор гүйцээ
IP:64.119.17.182  2019-11-07 10:41:10
Zochin Alban tushaalaas ni buulga.
IP:66.181.167.74  2019-11-07 13:43:36
Sss Ene nuhur mongold olon huuhnii ugzug bazaad sursan gar bna.Mongol huuhnuud chaavaas dugarch chadah bish ur dun ni oilgomjtoi. Boljdee shiiddeg gazar ni shiideed ugnu biz heden huuhnuud mini amrag.
IP:91.166.4.137  2019-11-07 14:28:52
Bb Ene novsh alban tushaalaaraa dalailgaj olon mongol hvvhniig hvcheer buzarlasan baihaa.Nvgel n nvdeer n garch bn daa.
IP:218.37.47.109  2019-11-07 14:33:45
zochin Manaih shig huulitai oron gej barag baihgui shuudee Te dundaa Japan Solongosiin toriin tusheed ni bol yamar changa jiriin irgeneesee iluu changa hatuu hariutslaga huleelgedeg ornuud Tom tushaaliin tushmeluudeddee bol Ene yu gj bgaan gheer manaihas gazar tengershig hol zoruutei bgaan shinj Manaid esregeeree bizdee Erh medeltei toriin tushaaltanuud ni duraara avirlaj huuli zorchson ch arga hemjee avdaggui hogiin oron Hatuu huulitai orond hatuu l shiiduuleg hereg hiisn huulin hun
IP:39.123.124.149  2019-11-07 16:37:13
Zochin Ichij uheesei huur ee. Ehner ni chaavaas omnoos ni ichij uhej baigaa daa.
IP:192.82.72.66  2019-11-07 21:24:35
Zochin Helmerch hiisen mongol ongotsnii vilchlegchiig haraaj zanal hiilsen gesen mongol ongotsnii vilchlegch medvvlgee tatsan gesen tegheer iim yumnuud dabraad dabarsan gar uud alban tushaal ashgalsan garuudiig suudlaas ni ogtsruulah heregtei yum bish vv
IP:211.189.237.222  2019-11-08 16:53:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.