Угаартаж нас барсан иргэдийн тоо нэмэгдсээр байна

2019/10/08
Share |
Хүмүүс:
Угаартаж нас барсан иргэдийн тоо нэмэгдсээр байна

Улаанбаатар хотод аравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд 100 гаруй иргэн угаарын хийнд хордож, таван хүн нас барсан гэх мэдээллийг албаныхан өгч байгаа билээ. Харамсалтай нь, угаарын хийнд хордсон болон нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. 

Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө угаарын хийнд хордсон гэх арав гаруй дуудлага ирж, 26 иргэн хордсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бол 62 настай иргэн угаартаж, нас барсан гэх мэдээллийг Шадар сайд Ө.Энхтүвшин өглөө. 

 


 

Энэ талаар тэрбээр “Өнгөрсөн шөнө 62 настай хүн бурхан болчихлоо. Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшийг гурван лабораторид өгч, шинжилгээний дүн гарсан. Шахмал түлшинд ямар ч асуудал байхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ үүнийг баталгаажуулах нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс гурван улсад дээжийг нь шинжилгээнд явуулсан” гэлээ. 

Ийн өнгөрсөн бямба гаригаас эхэлсэн угаарын хийнд хордож нас барсан тохиолдол зургаа болоод байна. 

 

 

 

Т.Амартүвшин 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Хүрэлэ Манайхаан буруу түлээд байна аа... Харамсалтай юм бэ
IP:103.229.120.239  2019-10-09 11:47:04
zochin yndangiin haaltiig haaj herhevch bolohgui gej bn lee shdee
IP:64.119.24.178  2019-10-13 19:52:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.