Шоколаданд умбаж буй зургаа нийтэлсэн албан тушаалтныг халжээ

2019/09/18
Share |
Хүмүүс:
Шоколаданд умбаж буй зургаа нийтэлсэн албан тушаалтныг халжээ

ОХУ-ын эрх бүхий албан тушаалтан ванн дүүрэн шоколаданд орж байгаа зургаа инстаграм орчинд байршуулсан нь багагүй шуугиан дэгдээжээ. Тодруулбал ОХУ-ын Ульяновской мужийн амбан захирагч Сергей Морозогийн туслах 55 настай Светланы Опенышевой өөрийн инстаграм хуудаснаа "Үүнээс их шоколад байхгүй" гэх утга бүхий зураг оруулсан нь түүнийг аудитын шалгалтад оруулах гол шалтгаан болжээ. 

Тус зургийг харсан Сергей Морозо ихэд уурлан түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна хэмээсэн байх аж. Энэ тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Тимофей Гончарук өөрийн твиттер хуудаснаа  "Бид бүх ёс суртахуунгүй явдлыг таслан зогсоох болно. Олон хүн гадаад руу явах хүсэлтэй байдаг ч явж чаддаггүй. Светланы Опенышевой хийсэн үйлдлийг хараад бид дотоод аудит хийхээр шийдсэн. Бид даруу байх хэрэгтэй" хэмээн жиргэсэн байх бөгөөд энэ нь Сергей Морозогийн хэлсэн үг аж. 

 

© Instagram


Азербайжан улсад ажлаар явж байхдаа тэндэхийн нэгэн амралт, сувиллын газар нефтийн орц бүхий шингэн дотор ийн хэвтэж буй зургаа "Үүнээс их шоколад байхгүй" гэх утга бүхий тайлбартайгаар өөрийн цахим хуудаснаа оруулсан дарга бүсгүй энэхүү зургаа хэдийнээ цахим хуудаснаасаа устгажээ.  

 


Нээлттэй байх нь зөв ч дотуур хувцсаа ил гаргах хүртэл нээлттэй байх нь зохисгүй үйлдэл гэх зэргээр даргаасаа зэмлэл хүртэж, бусад албан тушаалтнуудаа ч эвгүй байдалд оруулаад байгаа Светланы Опенышевойг өмөөрөх хүн ч бас бий. 

 


Тус мужийн орон нутгийн хөгжлийг хянах албаны дарга Александр Брагин "Азербайжаны сувиллууд Оросын жуулчдад хямд үйлчилдэг. Албан тушаалтан ч биеэ амраах эрхтэй шүү дээ" хэмээн өөрийнхөө тус ваннд хэвтэж буй зургийг ийн нийтэлсэн байна. 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

 

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
comment tegtel mongolchuud yaajina, oims bandagandaa munguu nuugaad zugeer l ajilaa ugj bn arai l shudraga bus huulitaimaa mongold. shudraga shuuh gj alga, hulgai hiideg yumnuudiig bvgdiig n nasaar n horih heregtei shde....yaaj uls oron hugjih ve dee
IP:76.170.62.44  2019-09-19 06:18:13
tk tegtel mongolchuud yaajina, oims bandagandaa munguu nuugaad zugeer l ajilaa ugj bn arai l shudraga bus huulitaimaa mongold. shudraga shuuh gj alga, hulgai hiideg yumnuudiig bvgdiig n nasaar n horih heregtei shde....yaaj uls oron hugjih ve dee
IP:76.170.62.44  2019-09-19 06:18:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.