Эдуард Лимонов: Монголын хүн амын тал нь Жуманжи шиг оронд амьдардаг

2019/09/11
Share |
Хүмүүс:
Эдуард Лимонов: Монголын хүн амын тал нь Жуманжи шиг оронд амьдардаг

ОХУ-ын алдарт зохиолч, улстөрч Эдуард Лимонов Монгол оронд аялсан тэмдэглэлээ уншигчдад толилуулжээ. Цагтаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явсан, коммунист энэ эрхмийн их гүрний дээрэнгүй үзэл нь арилаагүй хэвээр ажээ. Түүний тэмдэглэлийг орчуулан хүргэж байна.   

Зохиолч Эдуард Лимонов

Монгол Улс Халхын голын ялалтын 80 жилийн ойн баяртаа ОХУ-ын Ерөнхийлөгчийг хүлээж авсан. Монголын Засгийн газар В.Путиныг Зөвлөлт, Монголын дайчдын ялалтыг хамт тэмдэглэхээр урьсан. Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө урьсан юм. 1939 оны намар Зөвлөлт, Монголын дайчид Японы түрэмгийллээс Монгол орныг хамгаалсан билээ. Япончууд тэр үед Монголоос газар нутгийнхаа хэсгийг өг гэж шаардсан тул тэдэнтэй байлдахаас өөр аргагүй болсон.

 

Image result for Эдуард Лимонов


Ингээд би Монголын тухай ярьж өгье. Монголоос би наймдугаар сарын 18-нд галт тэргээр буцсан юм. Юуны өмнө хэлэхэд хоёр Монгол байдаг гэдгийг ойлгоорой. Нэг нь өргөн уудам хээр талтай орон. Тэнд 70 сая таван хошуу мал бэлчиж байдаг. Нөгөө нь сая гарсан хүн амтай Азийн мегаполис Улаанбаатар хот. Өөрөөр хэлбэл хүн амын тал нь (Монголын хүн ам 3,1 сая) Жуманжи шиг оронд амьдардаг, нөгөө хэсэг нь хүн хүсэхгүй орчинд оршдог гэсэн үг.

Хаа сайгүй кирилл үсэг харагдах нь гайхал төрүүлнэ. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд кирилл үсгээс татгалзаад байхад Монгол Улс хэрэглэсээр байгаа нь сэтгэл уярмаар.

Улаанбаатар хэт олон байшинтай, маш давчуу

 

Монголия - земля наших предков


Анх барихдаа л ингэж барьсан гэнэ. Гурван давхар байшин, есөн давхар байшинтай холилдоод, үргэлж түгжрээ, шуугиан, өөрсдийн “хятад” гэх үү ази ажилдаа яарсан хүмүүс. Хотын захад машин өргөн төмрийн хаягдалд тушааж байгаа хүчирхэг кранууд, нэг үгээр хэлбэл машины оршуулгын газар хашааны цаана харагдана. Хаа сайгүй тоос шороо, бохир гэж жигтэйхэн. Улаанбаатарт Монголын хүн амын тал нь цуглажээ. Бидний байрласан “SKA Hotel” буудал Хрущевын үеийн хуучин өрөөтэй, тэнд нь ЗХУ-ын үеийн эртний тавилга тавьжээ.

Улаанбаатарын төв талбай манай Улаан талбайгаас том гэдгийг би дараа нь мэдсэн. Засгийн газрын ордны байшингийн хананы дэргэд дээл нөмөрсөн Чингис хаан баргар царайлан сууна. Би сэхээтэн маягийн орчуулагч монголоосоо “Танайд Чингис хаанаас өөр баатар байдаг юм уу" гэж ёжтой асуухад тэр талбайн нөгөө хэсэг рүү заалаа. Тэнд нь Сүхбаатар чулуун морь унасан зогсож байна.

Мал сүрэг, мал сүрэг, дахиад мал сүрэг л байна

 


Монголчуудын нөгөө хэсэг нь зах хязгааргүй хээр талд амьдардаг гэж би хэлсэн. Тэнд мал сүрэг, мал сүрэг, дахиад мал сүрэг л байна. Дуулгавартай хонинууд чимээгүйхэн зам хөндлөн гарна. Урт гэгч нь үргэлжлэх ямааны цуваа. Хятадын дуулгавартай сурагч охид шиг л ямаанууд тасралтгүй цуван алхах аж.

Буриадын Улаан-Үдээс Улаанбаатар орох зам гамшгийн байдалтай. Замын асфальт энд тэндээ цоорч, хэд хоногийн өмнө орсон бороо газар сайгүй шалбааг үүсгэжээ. Арай ядан Улаанбаатарт очихдоо бид машинаа бараг эвдсэн байлаа.

Хээр талд амьдрах хүмүүсийн хувцас нь хөдөө загвартай. Малчдын наранд шарагдсан бор царай, сүрлэн шляп малгай, зузаан өмд, бакал гутал, суран бүстэй цагаан цамц. Монгол ковбой залуус мал сүргээ морь болон мотоциклоор хариулна. Мотоцикл унасан адуучин монголчууд бидэнд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн билээ.

Мэдээж буддын шашны талаар үг хэлэхгүй бол болохгүй

 


Бурхан багшийн зураг хөргийг хаана ч харж болно. Улаан, цэнхэр, шар, алтан өнгөөр будсан тоо томшгүй олон бурхан, дагина ажлын өрөө, гуанз гээд хаа сайгүй. Хар Хоринд ч гэсэн адилхан.

Хархорин дахь Эрдэнэ зуу бол Москвагийн Кремль гэсэн үг. Гэхдээ хамаагүй ядуу, хамаагүй царай муутай. 108 суваргаар хүрээлэгдсэн ханатай. Суваргын дотор ямар ч зай завсар байхгүй тул би ямар чөтгөрт нь хэрэгтэй эд юм бол гэж гайхсан. Хотыг дайснаас хамгаалахад лав хэрэггүй, магадгүй айлгах гэж барьсан байх.

Хар Хорины ихэнх хэсэг зэрлэг өвсөнд баригдсан бөгөөд зүүн талд нь дээл өмссөн туранхай хөтчийг дагаад жуулчид явж байх аж. Тэд хөтчийнхөө ярих үлгэрийг дуулгавартай нь аргагүй сонсоно. Жуулчид дунд монголчууд ч олон. Монголчууд Хар хориндоо очиж мөргөхөө өөрийн үүрэг гэж боддог. Монголын өвөө эмээ нар Хар Хоринд мөргөл хийж байгаад үхэх хүсэлтэй.

(Бидний бодлоор монгол эмэгтэйчүүд буриад басгануудаас илүү царайлаг юм. Буриад эмэгтэйчүүд арай илүү бүдүүлэг)

Би Хархоринд түүхэн балгас үзнэ гэж бодсон

 


Би Хархоринд түүхэн балгас үзнэ гэж бодсон ч харин сайн зохион байгуулсан аялал жуулчны газар байлаа. Энд бакал гуталтай монголчууд, гайхсан царайтай гадаадын жуулчид нар, салхинд цохиулан алхаж явах юм. Музейн үүдэнд Чингис хааны зурагтай цамц салхинд хийсэн харагдах бөгөөд энд фашистын биш монгол хас тэмдэгтэй богино цамц зарж байгаа харагдана.

Буддын шашин миний санаанд хүрсэнгүй. Манай Оросын буриадууд монголчуудыг нэг их тоодоггүй. Харин би буриадууд шиг их зан гаргаагүй. (буриадууд монголчуудыг хамгийн сүүлд буддын шашинд орсон гэж доош нь хийдэг) Оросын Европын хэсгээс харахад Буддын шашин эртний өвөрмөц, ухаалаг шашин шиг харагддаг байлаа. Монголд ирээд харахад буддизм нь Будда болон санаагаараа зохиосон хэдэн мянган бурхнаа сурталчилсан, Энэтхэгийн индуизм шашны л нэг төрөл харагдсан.

Энгийн ард олны толгойг эргүүлж, буддын шашныг тэдэнд ойлгуулахгүйн тулд энэ олон хэцүү зүйлсийг зохиосон буй заа. Буддын шашин надад цирк эсвэл цыгануудын зальтай үзүүлбэр шиг санагдсан.

Хар хоринд бид гэрт хонолоо. Өглөө нь хөлдөж үхэх шахсан тул босож, дахин гал түлэхээс өөр аргагүй болов. Босоод Орхон голын эрэг дээр очлоо. Догшин ширүүн долгилсоор Орхон хаашаа ч юм урсан одно. Энд Чингис хаан явж байсан нь гарцаагүй. Чингис бол үлгэр домог мэт агуу хүн. Түүний хүүхдүүд Орхон голд ордог байсан гэж энд батлан ярьдаг.

Говьд очих зам байдаггүй

 

Image result for говь


Би говьд очиж үзэх гэсэн боловч тийшээ зам байдаггүй, зүгээр зүг чиг л байдаг гэнэ. Хэд хонож хүрдэг аж. Газрын зураг дээр харахад говь уг нь ойрхон харагдаж байлаа. Надад зав байгаагүй тул говийг дараа үзэхээр орхилоо.

Улаанбаатар-Улаан-Үдийн галт тэрэг хар нүүрсэн утаа татуулсаар намайг нутагт минь аваачлаа. Монголын гаалийнхан эелдэг байсан бол Оросын гааль манай купег өөд уруугүй нэгжлээ. Нутаг нэгтнүүдээ гомдоохдоо манай оросууд гарамгай улсууд даа.

Монгол бол манай өвөг дээдсийн нутаг

Энэ тэмдэглэлийг минь уншаад та нар “Лимоновт Монгол таалагдсангүй” гэж хэлэх байх.

Үгүй шүү, таалагдсан. Бүр хэт их таалагдсан гэж хэлж болно. Яагаад гэвэл Монгол бол манай өвөг дээдсийн нутаг. Хатуу ширүүн уур амьсгалтай ч миний эх орон. Нугалж, янзалсан бакал гутал, сүрлэн малгай, ширүүн царай...

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Монгол хүү Ёстой хуцаж өгч ээ.! Хамаг сүм хийдийн нурааж алт мөнгийн зөөчихөөд мөн эх орноо гэсэн улс төрч эрдэмтэн лам нарын алчихаад газар нутгаас нь тодорхой хэмжээний газар таслаж авчихаад бас болоогүй соц... Ахан дүү гэж хамаг хогоо шахаж хүчээр худалдан авагч бологчихоод олон юм хуцаж байна шүү.
IP:139.5.219.124  2019-09-11 16:03:42
5 Minii ovog deedsiin nutag gdg chn yu gsn ug uu
IP:112.72.11.115  2019-09-11 16:48:19
Molodets Sain sain ingeed l saihan orosuud 1 1 eeree uushig neegeed baih heregtei. Ilen dalangui uzel bodloo ilerhiileed neg mur manai nuutshan ambaarand vdg koloni uls jaal deeshleh gewees bid haw darchdag iom geed helchihgui arai l chalh n hursengui zolig gej.
IP:202.9.44.174  2019-09-11 16:56:30
омогтой монгол хүн энэ хөмөрсөн тогооны бүдүүлэг орос энд элэнцэгээ хийж яваа юм. дэлхийн аялалвал зохих арван орны тоонд орсон Монголын тухайд оросуудын тэнэглэл өчүүхэн ч нэмэр болохгүй. бүдүүлэг, их гүрний үзэлтэй, оюуны хоосролтой орос иван.
IP:66.181.161.110  2019-09-11 18:13:30
Зайл аа Ийм хүн сүгнүүд хорвоо ертөнцөөр дүүрэн бх юм аа
IP:150.129.141.129  2019-09-11 18:19:03
Монголорхуу хүн Орос хүн учраас монгол хар буруу саналгүй үнэнийг үнэнээр нь хэлжээ СПАСИБО Господин Лимонов Ухэр Монголчууд юмыг ойлгох болоогүй ээ Хятад Япон Кимчи Янкууд бол худлаа баахан хөөргөж магтана Нөгөө үмбүүнүүд нь үнэмшээд мөөрөөлдөнө Хүнийхэлсэн шүүмжлэлийг хүлээж авдаг байсан бол 5, 10 жилээр урьд явж байхгүй юу Үмбүүнүүд
IP:59.153.85.125  2019-09-11 18:52:53
зочин үнэн хэлжээ, үнэн хэлж. Бид өөрсдөө өөрсдийнхөө гашуун, хатуу үнэнтэй нүүр тулж чаддаггүй хүн. энэ эх орон, шашин хаашаа л явж байна даа. дараа дараагийн залуу үеийг маань буу л буруу зам руу түлхэж, толгойг нь угаагаасай билээ.
IP:93.243.81.87  2019-09-11 19:05:32
зочин Монголд юу үзэхээр ирдэг вэ:::: Юу ч бүтээгээгүй, юу ч хийхээгүй, ЮУ Ч БАЙХГҮЙ ГЭЖ юу байдгийг харж, шогшрох гэж л Монголд ирдэг гэсэн шүү. Үнэ нь хадсан хэдэн жаажиг жуужиг байшин нь хүртэл гамшиг
IP:93.243.81.87  2019-09-11 19:09:33
Zochin Margaangui uneniig bichjee.
IP:122.201.21.7  2019-09-11 20:25:49
345345 Orosuud ugaasaa mongoliig dandaa l dord uzej irsen shde. mnaihan l teneg um shig ah ah geel hucaad baidag um. hezee ch mongolchuudad durtai bgiaachgui. zugeer geopolitikiin huvid l togloomnii huzur ni baisan um mongol oron. odoo naad booliin setehuigeesee mongolchuud salah heregtei baina. erh tegsh harilcval harilc, ugui bol bid orosiin hulmasnuudaas yuu ch avadaggui. benzinee udahgui uursduu nerdeg bolno tegeed shatahuun hudaldaj avhad zoriulj 1 terbum dollaraa mongoldoo uldeenee muu hulmastai
IP:99.241.37.76  2019-09-11 22:04:49
Үнэн шүү Монгол цусгүйгээр Орос хүн байх боломжгүй. Энэ талаас нь харж ойлговол зохилтой. Бусдын бичсэн сэтгэгдэлээр нь хэмжээг нь тодорхойлох тест байна шүү.
IP:66.181.190.145  2019-09-12 04:38:48
Үнэн шүү Яг л үнэнийг бичжээ. Байдал ийм л байдаг. Тэр хархорины байдал яг л нүдэнд харагдлаа. Үнэнийг бичсэн байхад юундаа бухимдацгаана вэ хүмүүсээ. Бухимдахын оронд засаж сайжруулахыг сануулмаараа.
IP:66.181.191.90  2019-09-12 22:21:22
irgen zass unen yag baogaa baidliig ni helheerunen durgui yag tegeed baij baigaa aimshgiin baidaldaa surtsan dadtsan deeshleh bodol baga muulaad baigaa ter ulsuud ni hogjood tsetsegleed baidag yag unen heregtee gamshig-iin oron bizdee UB hot gej zambaraagui barilga baritsan ter ni neeh hogiin unetei nil toos shoroo utaa ovchindoo barigdsan aimshgiin hot Hort havdar huuhdiin ovchlol geed Tegcheed ter hort zurshildaa buur dadtsan gej baigaa Mongolchuud
IP:222.237.101.195  2019-09-13 12:36:22
Зочин Хархорум Эрдэнэ зуу хийд хоёр өөр цагийн хоёр хот хүрээ гэдгийг Лимонов яаж мэдэх вэ дээ. Наашаа гарахдаа жаахан уншчих соёл дутаж дээ, хөөрхий. Оросын хамгийн соёлгүй харанхуй эр дээ.
IP:139.5.219.193  2019-09-13 14:29:34
Пүрэвдорж Лимоновын бичсэн ”Это я Эдичка”гэсэн номыг нь Гүймэгхэн уншсан. Уран зохиол болж чадаагүй юм байна билээ. Тийм юм бичмэр болдог хүн Буддизмын философийг яаж ухаан гүйцэж ухаарах билээ хөөрхий.
IP:139.5.219.193  2019-09-13 14:36:20
зочин Улаанбаатарыг шавааралдуудсан хэргийн эзэн нь газрын алба, УИХ-ын гишүүд 2 юм шүү дээ. Нэг нь газрын наймаа хийж шавааралдуулаад , нөгөө нь зөвшөөрөлгүй газруудад сонгуулийн өмнө хүчээр газрын гэрчилгээ гаргуулж хүмүүсийг суурьшуулаад...
IP:202.70.34.98  2019-09-16 21:32:37
Зочин ҮГ хатуу ч үнэн гэдэг дээ. Энэ Улаанбаатараа хар гишгих ч газаргүй байгаа биз дээ. Жуулчид ирээд орох нойл ч байхгүй биз дээ хөдөөгүүр. Сайн хэлсэн байна. Баярлалаа.
IP:66.181.182.251  2019-09-17 00:40:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.