Трансжендер Солонго: Шөнийн цагаар гадуур явдаг байснаа үгүйсгэхгүй

2019/09/10
Share |
Хүмүүс:
Трансжендер Солонго: Шөнийн цагаар гадуур явдаг байснаа үгүйсгэхгүй

Трансжендер Б.Солонготой холбоотой мэдээлэл сүүлийн үед ихээр цацагдах болсон. Түүнийг Хонконгд биеэ үнэлж байна, трансжендерүүдтэй хамт Босоо хөх Монгол бүлгэмийнхэнд баригдсан гэх зэрэг мэдээлэл цацагдсанд тэрбээр өнөөдөр өөрийн биеэр тайлбар хийлээ. Трансжендерүүд дундаа олонд хамгийн ихээр танигдсан тэрбээр одоогоос долоо, найман жилийн өмнө өдрийн цагаар гэрээсээ гарахаас татгалзаж аль болох шөнийн цагаар, камер ихтэй газраар явдаг байснаа дурдлаа. 

Учир нь тухайн үед халдлагад өртөх магадлал их байсан гэнэ. Харин үүнийг биеэ үнэлэлттэй холбож ойлгох хэрэггүй хэмээсэн тэрбээр Хонконг дахь бичлэгийг эвлүүлэг, өрсөлдөгч байгууллага зохион байгуулалттай ийм бичлэг цацсан хэмээн тайлбарлалаа. 

Мөн Босоо хөх Монгол бүлгэмийнхэнд баригдсан гэх зургийн тухайд ямар нэгэн байдлаар биеэ үнэлж байгаа тухай зураг биш, ердөө ЛГБТ хүмүүсийн цуглардаг караокены нээлт дээр ороод гарах хооронд авахуулсан зураг. Харин энэхүү зураг Босоо хөх Монгол бүлгэмийнхэн зочид буудалд биеэ үнэлж байсан трансжендер эмэгтэйг барьж, утсыг нь шалгахад гарч ирсэн зураг хэмээлээ. 

Босоо хөх Монгол бүлгэмийнхэн тухайн үйл явдлыг олны анхааралд оруулахын тулд түүний энэхүү зургийг ашигласан гэх тайлбар өгсөн гэнэ.

Тэднийг одоогийн байдлаар хүний эрх зөрчсөн гэх үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж байгаа ажээ. 

 

Image may contain: 1 person, smiling, sitting and indoor

 

Image may contain: 1 person, smiling, closeup

 

Image may contain: 1 person, selfie and closeup

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
DR. ADITY IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY KINDLY CONTACT US THROUGHT: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GM AIL.COM. AMOUNT: $780,000
IP:41.203.78.99  2019-09-10 18:55:43
Ll Ene sejgiin gomog bichihgui baij boldoggui ymu.Amnii figur n deed tsegtee hugjsun tarhi ugaagch gomo Bandi.
IP:218.37.42.169  2019-09-11 22:20:41
ah yaltchgui l biyee unelj bsn daa,bantaad yahav ah mini
IP:64.119.22.19  2019-09-14 18:35:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.