13 давхраас унасан эмэгтэйг нас барсных нь дараа цонхоор шидсэн нь тогтоогджээ

2019/09/04
Share |
Хүмүүс:
13 давхраас унасан эмэгтэйг нас барсных нь дараа цонхоор шидсэн нь тогтоогджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 13 давхраас 22 настай Ц гэх эмэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө гарсан. Түүнийг унах үед талийгаач эмэгтэйн найз залуу О.Боргил гэгч хамт байсан бөгөөд түүнийг уг хэргийн сэжигтнээр татан шалгаж буй юм.

Дээрх хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байсан ба шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос сэжигтэн О.Боргилыг цагдан хорих санал шүүхэд хүргүүлж түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид зургаадугаар сарын сүүл хүртэл цагдан хориод байсан билээ. Энэ хугацаанд амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт гарсан бөгөөд урьдчилсан дүгнэлтэд үндэслэн талийгаачийг өндрөөс унахад  бусдын дарамт шахалт байсан гэж цагдаагийн байгууллагаас үзсэн юм.

Ингээд хүнийг амиа хорлоход хүргэсэн гэх зүйл ангиар сэжигтэн О.Боргилд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм.Тэгвэл мөрдөн байцаалтын шатанд талийгаачийг нас барсны дараа өндрөөс шидсэн болох нь баримтаар тогтоогдсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Улмаар өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр хэргийн зүйл ангийг өөрчлөн шалгаж эхэлсэн ба О.Боргилыг хүн амины хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж, яллах дүгнэлт үйлдэх санал гаргажээ.

 

 

 

Б.Гантуяа 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин муу хар алуурчинг цаазаар авах хэрэгтэй эмэгтэй хүн хичнээн буруутай байсанч алаад байхдаа яахавдээ
IP:202.131.243.186  2019-09-04 09:53:47
Донтой Алчихаад Айсандаа Цонхоор шидчихсэн Цаазаар ав! Бусадад нь сургамж болог
IP:202.9.42.77  2019-09-04 10:23:24
Huz Ah duu nar ni amiig amiar solih heregtei
IP:64.119.21.137  2019-09-04 11:58:46
fg Yamar aimar yum bealaaltsonhoor shideel hvn mun uu
IP:150.129.143.50  2019-09-04 12:22:27
Aimaar Ymar amchgtai ve, hariug n ijil ogoj iim tanhaichuudiig zogsoochih heregtei,,,nomgoibayariin huu zagvar omsogchiig ingesiinch biluuu,
IP:49.0.218.39  2019-09-04 15:24:28
rgen Nogoo avilgach shuugch nar n hamgaalchih vii de .
IP:112.72.11.106  2019-09-04 18:37:51
911 Наад мэдээ чинь хуучирсан, хүний анхаарал татах гээд шал худлаа юм зохиож бичээд байхаа болиоч
IP:103.57.92.252  2019-09-04 22:54:44
345345 Ohiduud min ungu mungu haraad amar hyalbar gyal cal amdral huuj devdegee bolioochee. um bulgun tuluustei shuu. zarimdaa buzriin aluurchidtai uchirval ami nasaaraa tulj baina shu.
IP:99.241.37.76  2019-09-04 23:43:00
Упгдоп Аа муу алуурчин новшийг шууд цаазал
IP:103.57.93.224  2019-09-05 00:55:51
Зочин Шууд цааз БАТТУЛГАА алуурчид зүгээр л яваад байх уу ? ЭЛБЭГЭЭ ХУРЦ аа шоронд хий цаазлах ёстой энэ алуурчин ч ЦААЗЛУУЛАХ ялтан бна
IP:66.181.184.240  2019-09-05 12:38:36
Zochin Elbegeeg hamt
IP:69.158.246.255  2019-09-06 20:58:08
зочин хар тамхи татаад үсэрсэн нь нотлогдсон
IP:43.242.241.202  2019-09-07 12:16:40
Хн Новшийн алуурчин нүгэл нь нүдээрээ гарна биз
IP:64.119.25.140  2019-09-09 09:46:00
ard Одоогиин монголчууд эр ньч хуурамч эм ньч хуурамч болсон цагдааа бүгдл л эхнэр нөхрөөсөө гадан хэн нэгэнтэй учир ургуулахнь ердиин үзэгдэл мэт боддог юм шиг байгаааан
IP:202.9.42.84  2019-09-09 11:32:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.