Б.Булган: Эрүүдэн шүүж байгаа бичлэгийг би мэдэж байгаа учраас үзэхгүй

2019/08/13
Share |
Хүмүүс:
Б.Булган: Эрүүдэн шүүж байгаа бичлэгийг би мэдэж байгаа учраас үзэхгүй

Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц, УЕПГ-ын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат, тагнуулын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнд холбогдох шүүх хурал  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэ үеэр Т.Содномдаржаа болон, Т.Чимгээ нарын гэр бүлийнхэн сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн бөгөөд Б.Булган ч мөн шүүх хуралд ирсэн байлаа. Тэрбээр хохирогч, яллагдагчийн үүднээс тус шүүх хуралд оролцож байгаа. Гараа гипсдүүлсэн байдалтай шүүх хуралдаанд ирсэн түүнийг эрүү шүүлтэнд орж байсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Харин Т.Чимгээ, Т.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байсныг гадарлаж байсан тухайгаа "Би эрүүдэн шүүж байгаа бичлэгийг үзэхгүй. Би мэдэж байгаа учраас. Энэ тухай өмнө нь бүх газар хандаж байсан. Хүний эрх зөрчсөн байна гэсэн хариу ирсэн" хэмээсэн байна.

Б.Булган болон түүний өмгөөлөгч нар өөр хариулт өгөхөөс татгалзлаа. Учир нь шүүх хуралдаан хаалттай болж байгаа учир мэдээллийн гадагш мэдээлэх боломжгүй хэмээсэн юм. 

 

Image result for б.булган

 


 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hi Jinhene ezen n oldoj olon hunii amidralaar toglohgui bval zugeersen dee.
IP:103.26.193.18  2019-08-15 03:41:54
z ene awgaig elbegee batuul 2toi n tsug shalgaach
IP:66.181.161.54  2019-08-16 09:08:58
Болд Цорын ганц гэрч энэ Булган. Хогийн балиар авгай тэр алуурчдыг илчлээч.
IP:43.228.131.110  2019-08-16 11:16:24
зочин Захиалагч, алуурчныхаа хайр ивээлд тансаглаж байгаа гэрч авгай.
IP:103.229.123.204  2019-08-16 12:09:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.