С.Бямбацогт гишүүн ээ, хордсон хүүхдүүдийг ядаж бодооч!

2019/02/25
Share |
Хүмүүс:
С.Бямбацогт гишүүн ээ, хордсон хүүхдүүдийг ядаж бодооч!

Хоёр, гурван зуун хүн хордуулж, эмнэлгийн хаалга татахад хүргэсэн KFC-гийн тахиаг Монголын парламентын гишүүн л сурталчлах дутаж гэнэ. Залуучууд кофе шоп орсон бол instagram story-доо зураг оруулахгүй өнгөрдөггүй шиг манай эрхэм гишүүн тахиа идэхээр очихдоо камертайгаа тун их тулж ажиллажээ.

Аавынхаа үүргийг гүйцэтгээд.... Хүүхдүүд маань хүсээд.... Хурдан чөлөөтэй үйлчилдэг болоосой #КFC...бла бла бла...

Уучлаарай гишүүн ээ, та хайртай хүүхдүүдээ битгий ийм зүйлд оролцуул. Хүүхдээрээ битгий түрүү барь. Учир нь таны хүүхэд шиг олон бяцхан хүүхэд таны таалаад байгаа KFC-гээр үйлчлүүлснийхээ төлөөсөнд хордлогод орж, эрүүл мэндээрээ ноцтой хохирчихоод байгааг бодож үз. Одоо ч хүүхдүүд  эмнэлгээс гараагүй байна. Эцэг, эхчүүд нь шаналж байна.

Та идмээр байгаа бол дуугүй л ид. Камераа халаасандаа хийж байгаад дуртай тахиагаа ханатлаа зоогло гэмээр байна.

Ер нь эр хүний хамгийн адгийн зан өөрийнхөө асуудалд эхнэр, хүүхдээ хутгах байдаг. Манай улстөрчид ямар нэгэн шавар шавхайд хутгалдаад, өөрийнх нь хахуульд авсан мөнгө төгрөг ил болоод ирэхээр эхнэр рүүгээ чихдэг. Гэр бүлийнх нь хүн хамаг ачааг нь үүрч, хувьцааг нь  эзэмшиж, өмнөөс нь нүүрээ улалзуулж, ял зэм үүрч, олон нийтэд муу муухайгаар цоллуулж, эмэгтэй хүнд ахадсан санхүүгийн болон хулгай луйврын хэргийг далдлах гэж зүдэрдэг ийм ээдрээт амьдралыг монголчууд олонтаа л харсан байх.

Үр хүүхдээ улс төрийн зорилгоор ашиглахаас сийхгүй.  Манай нэгэн нэртэй банкир залуу хөгжлийн бэрхшээлтэй хүүгээрээ сонгуулийн шоу хийсэн гэх хардлага одоо ч мартагдаагүй л байдаг.

Магадгүй, С.Бямбацогт гишүүн КFC-гийн эзэн “Таван богд”-ын Ц.Баатарсайхантай нутаг нугын хүмүүс байж болно. Тиймээс өөрийнхөө санаачилсан “Алтан арслан” шагналыг хэд л бол хэдээр нь түүнд өгч болно. Магадгүй бизнесийн эрх ашгийн хамтрагч ч байж болно. Бас дуртай үедээ КFC-гээр үйлчлүүлэх нь мэдээж түүний бүрэн эрх... Гэхдээ тэглээ гээд энэ олон хүний аминд хүрэх шахсан, ийм олон гэр бүлд асуудал авчирч, хордлогод оруулсан эгзэгтэй, эмзэг үед “далд сурталчилгаа” хийх нь яагаад ч зөв харагдахгүй байна. Тэгээд бүр хүүхдүүдээ дагуулчихсан шүү!!!

Ийм үйлдэлд нь эсэргүүцсэн хүмүүсийн постны хариуд гишүүн “Ёооё... Нэг пост оруулсан чинь аймаараа аймаар” гэсэн хариу бичиж ч байх шиг... Ёстой л өөрийг нь л Ёооооё гэмээр байна, харин ч.

Монгол Улсын төрийн түшээ, Монгол Улсын Хууль зүйн сайд байсан хүн 200 гаруй хүн хордлогод орчхоод байхад ядаж тэдэнд санаа зовдоггүй юм уу? Хордсон хүүхдүүдээ тэврээд эмнэлэгт “амьдарч” байгаа аав, ээжүүдээс ичдэггүй юм гэж үү!!!

Хууль, дүрэм, журам, стандарт сахиулах ёстой Хууль зүйн салбарыг удирдаж явсан хүн гэхэд зангарагагүй, мэдрэмжгүй, хүндлэлгүй харагдаж байна. Шуудхан хэлэхэд бол, түүний идсэн хоолноос тахианы амт, чанар биш улс төр, бизнесийн увайгүй зорилго л “үнэртэж” байна.

 

 

 

 

 

 

 

 

 


 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bat Hamaaguie bich bas orj saihan idne.
IP:202.9.43.54  2019-02-25 09:55:35
teneg mal nutgiinhaa hunii biznesiig surtalchilsan baina sh dee. ter olon ovchilson huniig bodohgui, manaih delhiin jishigt hureh yagaa ch ugui bainaa. ter olon zuun ovchtong odoo yah gej baina.
IP:202.21.116.2  2019-02-25 10:01:40
Иргэн Хамаагүй ш дээ хүн орж идмээр байвал идэж болно. Санаа бодолоо илэрхийлэх эрх чөлөө хэнд ч байгаа. Харин эрхийг нь хязгаарлаад байгаа сайтыг гайхаж байна шүү.
IP:202.126.88.38  2019-02-25 10:16:30
Монгол Энэ КФС чинь Америкт бол ер нь рейтинг маш муутай хоолны газар шүү дээ. Би л гэхэд Америкт ирээд 13 жил амьдарч байна нэг удаа орж үзээгүй юм даг
IP:24.126.123.135  2019-02-25 10:25:26
Zol Yu idej uuna yamar hamaa bna aa.Site iin nuhduud bachuurah yumandaa l bachuur. Gol ni KFC dee l bgaam bna l daa. Tegehees aimaar aimaar gazruud zondoo bna. KFC iim uvchin gargaj bgaam chini busad ni yamar bol gej l dor burnee hicheeh heregtei.
IP:203.169.48.146  2019-02-25 10:26:54
nn hen yuugaa idej uuhana hend hamaatai yum be ene teneg mal setguulch uur bichih yum oldohgui bn
IP:192.82.64.83  2019-02-25 10:41:55
Zochin Hen yugaa edeh ni hend hamaatai yum demii yumand stressdeed bval hordlogo amarhan tusna
IP:182.160.33.162  2019-02-25 10:46:23
Адуж Хоолоо иднэ л биз. Пост оруулсан үйлдэл чинь асуудал мөн. Эсхүл төрөөс хулгай хийсэн мөнгө нь хатгаж, амийг нь хордуулах гэж байгаа юм болов уу
IP:202.179.24.137  2019-02-25 11:01:12
Зз Хүний өөрийн асуудалд юун аймаар бачуурт ордын. Хэн ч хичнээн ч рекламдсан манай хүүхдүүд заваан гээд ойлгосон бол иддэггүй. Энэ хүнийг идлээ гээд бөөн бөөнөөрөө дайраад. Юу ч таалагдахаа больчихсон сэтгэхүй нь эвдэрчихсэн хүмүүс. Гадуур булан тохойд байгаа хуушуурын гуанзны ард тал нэг шагайгаад үзээрэй. Хүн ид гээд хүчлээд байгаам шиг л хүн болгоны идэх уух өмсөх бүүр унтахыг нь хүртэл шүүмжилж заах юмаа
IP:202.126.89.153  2019-02-25 11:13:18
lll zailaa byambatsogtoo chamshig hogiin yumnuud zailuul taarna
IP:183.177.97.70  2019-02-25 11:43:40
tttt BYAMBATSOGT gej termumaar ni ideed hanahgui balair hulgaich iim hulgaich hordoj uhwel taarna
IP:183.177.97.70  2019-02-25 11:45:42
Монгол Америкад 21 жил амьдрахдаа 2-л удаа KFC-д орж узэхдээ нэг удаа Kentucky мужид нь идсэн, том савтаигаас нь аваад буудалдаа ирээд идэх гэсэн чинь хэд хоносиин мэдэхгуи, бур хорчиигоод харлацан тахиа огсон баисан,тэрнээс хоиш KFC руу зуглээгуи, Ер нь бол гэриин ,эхнэриин,ээжиин хоол шиг хаа ч баидаггуи л юм баиналээ
IP:73.236.61.187  2019-02-25 12:30:31
зочин яг ийм үед реклам сурталчилгаа хийхээл болих хэрэгтэй.Хувь эзэмшигч юмуу гэх хардлага төрүүлж бна.
IP:202.126.89.65  2019-02-25 12:33:10
Zochin06 Ih yumaaraa gaihuulj dee, luwarchin byambatsigt
IP:66.181.161.13  2019-02-25 13:08:00
Sem Ховдийн барзгар эргүү дагз бнашдээ
IP:66.181.183.247  2019-02-25 14:30:37
Zochin Huurhii doo Tavan bogdoos avilgiin mungu ih avdag yum bailguidee, huuhduudee hurtei zolij baihiig bodohod
IP:202.21.106.106  2019-02-25 14:52:44
АРД би дээрх компанид маш их ашиг сонирхолтой гэдгээ тодоос тод харуулж чаддаг овоо гар уу энэ чинь, ямарч улс төрч хувийн компнийн буруу үйлдлээс болж ард иргэд нь эрүүл мэндээрээ хорхирсон тохиолдолд иргэдийн талд ордог болохоос зөрчил гаргасан компанийн сурталчилаад явдаг тэнэг байх уу, бодвол байдаг л юм байна
IP:202.9.42.22  2019-02-25 15:53:48
zochin ХУРЛИЙЗ ХҮҮХДҮҮДЭЭ ДАГУУЛААД KPC-Д ОРУУЛЖ НЯН БАКТЕРИ ИДҮҮЛЭЭ ЮУ, ЭНҮҮНД МӨНГӨ УЛААН НҮД ЦАГААН ШТЭ УГААСАА
IP:202.9.43.25  2019-02-25 16:40:15
sss khowdiihon ene hulgaichiig garahaa bolchihoosoi
IP:183.177.97.70  2019-02-25 16:41:00
МАНАН ЭНЭ БАТГАН ТОЛГОЙТ УУЛ НЬ ТҮРГЭН ХООЛЫГ СУРТАЛЧИЛАХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ ТӨРИЙН ТҮШЭЭ ХҮН БИЗ ДЭЭ , ИШ ЧААВАААС
IP:202.9.43.25  2019-02-25 17:21:42
ховдын боловсролгүй малыг дуурайгаад kpc-д орох хүн олдох бол уу, өөрийгөө гүйэ мөн их юманд боджээ , зүгээр л муу нохоочин хятадын хүүхэд
IP:202.9.43.25  2019-02-25 17:23:55
Зочин ”БААТАРСАЙХАНД ДОЛЬ ХАМСАН НЬ” ГЭДЭГ ЗУРАГ
IP:202.9.43.25  2019-02-25 17:25:44
Монгол улсын иргэн Төрийн дээдүүд нь алдаа гаргасан, бүүр хүний аминд хүрсэн газруудаа ингэж уриалан, хөхүүлэн дэмжээд байгаа юм чинь, яаж бид нар аюулгүй амьдрах юм бэ? Чи өөрөө үхээд явах орчлонд чиний үр хүүхэд чинь үлддэгийн за юу. Чи мөнх биш новш минь. Өөрийнхөө үр хүүхдийг хайрлахгүй ийм новшнууд бага байгаасаа.
IP:202.179.10.150  2019-02-25 17:25:47
Bold Hobdiinhasaggulug
IP:89.0.223.202  2019-02-25 18:48:39
Мэлгэрийн хорт могой АЙМААР ЗАЛЬХАЙ ИЧИЖ АЙХАА МЭДДЭГГҮЙ ХАЧИН ЭР, ЗУРАГТААР ДАГАВАР ХҮҮГЭЭ ДӨНГӨЖӨНГӨРСӨНИЙХ НЬ ДАРАА ГЭРТ НЬ СУРВАЛЖЛАГЧ ОЧООД ТАНАЙХ НЭГ ХҮҮХЭДТЭЙ ЮМУУ ГЭЭД БАЙХАД Л ГҮРИЙГЭЭД ТИЙМ НЭГ ХҮҮХЭДТЭЙ ГЭЭД БАЙСАН ХҮН ЧАНАРГҮЙ ОРК ШҮҮ ДЭЭ, МИНИЙ ТОМ ХҮҮ САЯХАН НАС БАРСАН ГЭЖ ХЭЛЖ БОЛНО ДОО УУЛ НЬМОНГОЛ ЭР ХҮН БАЙСАН БОЛ , ХУЖАА ЦУСТАН БОЛОХООРОО Л ИЙМ ХҮЙТЭН СЭТГЭЛТЭЙ ХОРТМОГОЙ БАЙДАГ БАЙХ, ТИЙМ ЮМ ЧИНЬ 2 ХҮҮХДЭЭРЭЭ ХОРТОЙ ТАХИА ИДҮҮЛЭЭД СУРТАЛЧИЛАХ ЮУ Ч БИШ БАЙХ, МӨНГӨ Л ГОЛ НЬ
IP:202.9.43.25  2019-02-25 19:29:36
ховдын орк хужаа хүмүүсийн бичдэг үнэн шүү энийг эх орноо худалдахаас буцдаггүй гээд байдаг, үр хүүхдээ сурталчилгаанд ашиглаж чадаж байгаа юм чинь эх орон ээж аав эхнэр хүүхэд бол юу ч биш байх шүү
IP:202.9.43.25  2019-02-25 19:32:03
Soko Bi ahij hezee ch idehgui geniin oorchlolttei gedegt ni itgeed bgaa jiremsen ued ih idsen zurh ni zogsson bsan tahianii mahmaas ih bolj bgaa geed shanalj haramsaan tegj bytshan uree aldsan
IP:202.9.42.38  2019-02-25 23:15:30
zochin Huvi ezemshigch bololtoi Yavj yavj KFC d ...
IP:47.17.79.86  2019-02-26 13:09:07
Хаян Нутгийн андын бизнест хор хохирол учраад байхад юун тэр өөрийн болон хүүхдүүдийн нэр хүнд мүнд, юун тэр төрийн түшээ хүний этик мэтик. цаашаа зүгээр айн ккк
IP:202.9.45.253  2019-02-26 14:51:52
д балин хамартай үхээр
IP:150.129.143.50  2019-02-26 23:45:43
Zochin Ganz hund tal zasaad tumnii huuhdiin eruul mendiig ulandaa gishgej baigaa ni yag l uuriin chini hooloo zalguuldag uruvdum buguud unen nuu tsarai. Ard tumniig TULUULJ! UIH-d suuj bgaa hun turulh zangaa hazaarlaj ug uildeldee anhaarch, yu ch bolson, yaadag ch bai tumen olnii tald zogsoh estoi gedgiig hatuu anhaaruulya!!! Mun tsaashid UIH-d sanaarhah hereggui gej zuvlue!
IP:103.57.92.212  2019-03-01 18:01:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.