ЭХЭМҮТ-ийн эмч жирэмсэн эмэгтэйд үйлчлэхээс татгалзжээ

2019/01/14
Share |
Хүмүүс:
ЭХЭМҮТ-ийн эмч жирэмсэн эмэгтэйд үйлчлэхээс татгалзжээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн төв буюу бидний хэлж заншсанаар Эх нялхсын эмнэлэгт хандсан жирэмсэн эмэгтэйг "Харьяаллын бус" хэмээн хүлээж аваагүйн улмаас зулбалт өгч, ургаа алдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан байна.

 

Тодруулбал, нэгдүгээр сарын 5-ны өглөөний 08:40 цагт зургаан долоо хоногтой жирэмсэн эмэгтэйд зулбалтын шинж тэмдэг илэрсэн тул Яаралтай түргэн тусламжийн төвд ханджээ. Улмаар түргэний эмч нар эмэгтэйг ЭХЭМҮТ-д хүргээд явсан байна.

 

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, дээрх эмэгтэй ЭХЭМҮТ-ийн хүлээн авах тасгийн хүлээлгийн өрөөнд нэг цаг гаруй хүлээсэн гэх ба жижүүр эмч түүнийг "Харьяаллын бус" хэмээн хүлээж аваагүй аж. Тиймээс эмэгтэй өөрийн харьяаллын дагуу Нэгдүгээр төрөх рүү явах замдаа зулбалт өгч, ургаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

 

Харин дээрх хэргийн талаар ЭХЭМҮТ-ийн зүгээс тайлбарлахдаа, "Бидний хариуцах асуудал биш, харьяаллын бус өвчтөнийг хүргэж ирсэн Яаралтай түргэн тусламжийн эмчээс болж энэ асуудал үүссэн" хэмээлээ.

 

Сар хүрэхгүй хугацааны өмнө буюу өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сард ЭХЭМҮТ-д төрөхөөр ирсэн эмэгтэй тасаг андуурч орсны улмаас эмнэлгийн гадаа буюу таксинд амаржсан тухай асуудал гарч байсан. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ, аймгуудын нэгдсэн эмнэлгийн захирал, дарга нарт албан даалгавар өгч, аль ч эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн эмэгтэйд хүндрэл учруулахгүй, оршин суугаа байршилд ойрхон, харьяалал харгалзахгүйгээр тусламж үзүүлэх  зохион байгуулалтын арга хэмжээ авахыг тусгасан байдаг. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын гадна ба дотор хаягжилтыг өдөр ба шөнийн аль ч цагт иргэдэд ойлгомжтой байлгахыг чиглэл болгосон. Гэвч өнөөдрийг хүртэл Эрүүл мэндийн сайдын дээрх тушаал, даалгавар хөрсөн дээрээ бууж хэрэгжихгүй байгаагаас үүдэн төрж амжаагүй нэгэн амь үгүй боллоо. Энэ хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ!

 

 

 

 

 

 

 

Б.Цог 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Сарангэрэлээ ажлаа өгөө
IP:202.21.125.146  2019-01-14 17:26:15
Hi Yaanaa, ymar teneg Emch , ajilchid geheeree gants Hun toruuleed ogj chadadgui bnaa,
IP:49.0.144.43  2019-01-14 21:57:08
Амар ЭХЭМҮТөв ер нь маш хариуцлагагүй газар !!!гэхэд 1р төрөх бол эмч нар маш хариуцлагатай эмэгтэйчүүдийн шалтгаантай халуураад очиход эмч нар нь шууд хэвтэхийг зөвлөдөг. Хэд хоногийн өмнө 12недельтэй тонус өгөөд очиход шууд хэвтсэн. Гэтэл эх нялхасын харъяанд байдаг бхдаа 37недельиэй тулсан хавантай хэвтэх бичигтэй очиход хэвтүүллэггүй үнэхээр улиг болсон газар.
IP:202.9.43.155  2019-01-15 14:05:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.