Машинаараа 41 орноор аялсан хосууд эх орондоо ирлээ

2018/11/01
Share |
Хүмүүс:
Машинаараа 41 орноор аялсан хосууд эх орондоо ирлээ

Улаанбаатараас Лондон орох зорилготойгоор эх орноосоо тавдугаар сарын 24-ны өдөр машинтайгаа гарсан хосууд аяллаа амжилттай дуусган эх орондоо эргэн ирлээ. Ази, Европын 35 улсаар аялах төлөвлөгөө зохион замдаа гарсан Ш.Түвшинжаргал, Д.Амарзаяа таван сарын турш ийнхүү амжилттай аялаад ирсэн бөгөөд аялалд явах зардлаа Сидней хотод ажиллаж байж олсон аж. Замын нийт зардлаа тун удахгүй гарган олон нийтэд танилцуулж бага зардлаар хэрхэн олон газар үзэж болох талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцах тэд аяллын турш бичсэн бичлэгээрээ нэвтрүүлэг гаргах гэнэ. Гурван жилийн өмнөөс тус аяллаа төлөвлөсөэ тэд аяллын турш машиндаа хооллож, унтаж байсан бөгөөд 41 улс орноор аялж нийтдээ 46,000 км замыг туулан эх орондоо иржээ. Тэд эх орондоо ирээд хамгийн түрүүнд цээж дүүрэн амьсгалсан гэх бөгөөд П.Амарзаяа "Хамгийн эхлээд нүдээ цэлийтэл харсан, тэр үнэхээр гоё мэдрэмж байсан. Цээжээ дүүртэл амьсгална гэдгийг мэдэрсэн. Эх орондоо хүн тэгж амьсгалж чаддаг юм билээ" хэмээсэн бол түүний нөхөр Ш.Түвшинжаргал "Би хамгийн сайхан газрыг олсон. Үүнтэй хэн ч маргахгүй байх гэж би бодож байна. Энэ бол таны, миний, чиний хаана эхэлсэн, хаана шатаж дүрэлзэх ,хаана дуусах тэр л газар хамгийн сайхан. Бид хоёр тэндээ байна" хэмээн эх орондоо ирсэн сэтгэгдлээсээ хуваалцжээ. Виз болон бензиний зардалд аяллын нийт зардлынхаа 90-ээд хувийг зарцуулсан гэх тэд дахин аялалд гарч магадгүй гэх бөгөөд дараагийн аяллын маршрутаа хэдийнээ гаргаж эхэлсэн ч байж мэдэх юм.


 

Image may contain: 2 people, people smiling, people standing, sky and outdoor

 

Image may contain: 6 people, people smiling, people standing

 

No automatic alt text available.

 

Image may contain: mountain, sky, outdoor and nature

 

Image may contain: 2 people, people smiling, people standing and outdoor

 

Image may contain: outdoor

 

Image may contain: 3 people, people smiling, people standing, car and outdoor

 

Image may contain: 2 people, people smiling, people standing, sky and outdoor

 

Image may contain: food

 

Image may contain: 4 people, people smiling, people standing and outdoor

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин ямар гоё юм бэ. дараагийн аялалд нь нэг баг болоод явах юмсан
IP:202.179.25.236  2018-11-01 10:54:36
МУНДАГ МУНДАГУУД...ХЭЛЭ
IP:180.235.184.5  2018-11-01 11:03:11
erika yamar goy ym beee.
IP:202.9.43.100  2018-11-01 13:15:09
YES Owoodoo neg hun shig goy energytei medeelel oruulsan bshtee
IP:202.179.31.26  2018-11-01 13:44:45
эгч та 2-ын ирээдүй үнэхээр гэрэл гэгээтэй саруул дардан байг
IP:150.129.141.69  2018-11-01 15:18:17
Bold Za zailaaa yvdaguigazarsar yvtsan ymshigyriad sur sur ym yriad ym uzeegui garuud uu
IP:87.78.111.150  2018-11-01 17:40:08
Монгол БОЛД гэгч яасан үхэж байсан юм бичдэг үхдэл вэ? ӨөрөөБаянхүшуу руу ч замын хөдөлгөөний дүрэм зөрчилгүй ганц явчихаж чадахгүй байж юу хуцдаг хошного царайлсан хог вэ? ЧИ муу
IP:103.10.21.112  2018-11-01 18:43:48
Болд новш Болд новш
IP:122.201.24.149  2018-11-01 21:11:43
Болд новш Болд новш
IP:122.201.24.149  2018-11-01 21:12:03
Зочин Ямар гоё юм бэ. Залуу насны оргилуун их эрч хүч мэдрэгдэж байна ТА 2-с. Амжилт, аз жаргал, сайн сайхныг хүсье.
IP:139.5.216.190  2018-11-01 22:55:12
Шм Машин дотор кэксдээд явахад ямаруу.
IP:64.119.23.136  2018-11-01 23:00:34
зочин мундаг юмаа амжилт
IP:202.21.98.34  2018-11-02 10:16:06
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.