Вейсел Акчай: Бараг есөн цаг уул хадаар явж байгаа юм шиг донсолгоотой замаар зөндөө авч явсан

2018/07/28
Share |
Хүмүүс:
Вейсел Акчай: Бараг есөн цаг уул хадаар явж байгаа юм шиг донсолгоотой замаар зөндөө авч явсан

Өчигдөр Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал болох Вейсел Ачкайг хулгайлсан тухай мэдээлэл цацагдсан. Түүнийг хулгайлсан байж болзошгүй сэжигтэй этгээдүүдийг баривчилсан бөгөөд энэ тухай Вейсел Ачкай өөрийн биеэр мэдэгдэл хийжээ. Тэрээр "Би “Элит” сургуулийн засварын ажлыг шалгах ёстой байсан тул 10:00 цагийн орчимд гэрээсээ гарсан. Гараад иртэл гэрийн үүдэнд үл таних хүмүүс машинаас буугаад над руу чиглээд ирсэн. Сайн зүйл болохгүй нь гэдгийг ойлгоод буцаж зугтахыг оролдсон боловч хоёр гарнаас минь барьж, сугадаад машинд хүчээр суулгасан. Ингээд бараг есөн цаг уул хадаар явж байгаа юм шиг донсолгоотой замаар зөндөө авч явсан. Энэ хооронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд хууль хяналтын байгууллагууд маш их ажилласан байна. Та бүхэнд маш их баярлалаа. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд, зурагчид, манай төгсөгчид, эцэг, эхчүүд бүгдээрээ сэтгэл тавьж, орой болтол хөөцөлдөж ажилласан байна. Өнгөрсөн 24 жилийн турш Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо. Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” хэмээсэн байна. Түүнийг хил гаргахаар ирсэн байж болзошгүй нисдэг тэрэг нутаг буцсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. 

 

Image result for Вейсел Акчай

 

Image result for Вейсел Акчай

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin акчай таньд баярлалаа монголчуудын зүрх сэтгэлийг нэг өдөр болтугай ч нэгтгэсэнд
IP:202.9.41.246  2018-07-28 13:36:03
unshigch yun nisdeg tereg ve, bur hoyor ongots haragdsan sh de, gyulen tei holbootoi gej erdogan ii taliihan uzdeg gesen
IP:103.26.194.159  2018-07-28 13:40:31
guest zugeer l neg turkiin businessman. yun surtei iin. surjigneed l bhiin manaihan. turk surguul tugsuugui mongolchuud anh udaa l naa nerii chin sonsoj bn.
IP:176.63.25.22  2018-07-28 16:11:42
Зочин Турк улсад манайхаас ийм гүйцэтгэх ажиллагаа явуулаад баригдвал юу болох бол? Биднийг юу гэж боддог нь тодорхой боллоо доо! Тэгэхэд агаарын тээврийн салбартаа эдний компаниудыг оруулахаар яриад сууж байдаг, УИХ-аараа либеральчилна гээд баталчихдаг байж болж байгаа юм уу? ГХЯ маань нот бичиг илгээнэ гэсэн асуудал байхгүй юу?
IP:64.119.25.160  2018-07-28 22:37:17
huz yu ve mgl iin baylagiig heden uye eer ni hoosruulahaad mgl uud yaduu amidarch bhad bosoogui baij neg haltariin toloo uheh ni ee yaj hogjinoo mgl min
IP:150.129.141.46  2018-07-29 16:17:25
Zochin Manai mongold amind ni halgui tumend tustai oor ochnoon ajil baigaa..
IP:64.119.21.188  2018-07-30 11:11:53
Zochin Ene zugeer jiriin hun bish.tuuniig mashind suulgaad yvahiig hun harsan yum uu.turkhees ongots irehiig hen medsen yum.hun hulgailah humuus iim amarhan barigdah uu.tegeed nudiig ni boochihood 5,6 tsag teneh uu.buh yum ni zohiomol sanagdaad bna.laliinhan hetsuu shuu.shalgah l heregtei
IP:83.251.88.136  2018-08-02 14:09:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.