Хүмүүс: |
Тэмээтэй аялал хийн Монголоос Лондон хүрэх зорилготой яваа бүсгүй бол Н.Байгалмаа. Өөрийн хадам ээж болох "Цэнхэр үст" Цэрэнтэй нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайн дэгдээсэн тэрээр хоёр охинтой. Хүүхдүүдээсээ хол хүнд хэцүү аяллыг туулж яваа тэрээр өөрийн охидууддаа хандан "Ээж нь охидуудыгаа орхиод явж байгаа энэ үнэтэй цаг хугацаагаа маш сайн үр дүнд хүргэхийн төлөө ажиллах болно. Ээж нь хоёр охиндоо өөрийнхөө амссан гашуун юмнуудыг охидууддаа амсуулахгүйн тулд маш их ажиллах болно. Гаргасан нус, нулимс, хөлс, цус бүх юм үнэтэй байх болтугай. Миний хоёр охиныг яалт ч үгүй сайхан ирээдүй хүлээж байгаа нь гарцаагүй ээ. Маш их итгэлтэй байна" хэмээн нулимс дуслуулан ярьжээ. Тэрээр Хятадын хилийг хэдийнээ давсан бөгөөд зорилгоо биелүүлэх их аяндаа дахин мордсон байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn