Дуучин Темпо, жүжигчин П.Шүүдэрцэцэгийн шинэхэн хайр дурлалд аз жаргал хүслээ

2017/01/18
Share |
Хүмүүс:
Дуучин Темпо, жүжигчин П.Шүүдэрцэцэгийн шинэхэн хайр дурлалд аз жаргал хүслээ

Жүжигчин П.Шүүдэрцэцэг болон Микс хамтлагийн дуучин Темпо нар чамгүй удаан хугацаанд үерхэж олон охид, хөвгүүдэд үлгэр дууриалал үзүүлсэн билээ.

Гэвч тэдний хайрын түүх хагас жилийн өмнө дууссан юм. Түүнээс хойш жүжигчин П.Шүүдэрцэцэг нам гүм байсан хэдий ч он гараад шинэхэн хайранд умбаж яваагаа цахим хуудаснаа нийтэлсэн юм. 

Тодруулбал, тэрээр шинэхэн найз залуугийнхаа нүүрийг таглан тэвэрсэн зургаа цахим хуудаснаа нийтэлсэн аж. Түүнийг нь олон нийт Темпотой андууран эргэж нийлсэн гэх шумыг тараажээ.

Харин шумыг залруулж дуучин Темпо "Цаашаа харсан нь би бишээ, наашаа харсан нь би" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэллээ.

Мөн тэрээр П.Шүүдэрцэцэгийн зурган дор “Сайхан харагдаж байна. Аз жаргал хүсье та хоёртоо” хэмээн бичиж хариуд нь П.Шүүдэрцэцэг “Маш их баярллаа, Чамдаа ч бас хамгийн сайн сайхныг хүсье. Сайн хүнтэй учирч, жаргалтай амьдраарай” гэжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.