1-5 насны гурван хүүхэд гал түймэрт өртөж амь насаа алдлаа

2016/12/20
Share |
Хүмүүс:
1-5 насны гурван хүүхэд гал түймэрт өртөж амь насаа алдлаа

Хүйтний улиралтай холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт буурахгүй байна. Гал түймэр гарах шалтгаан нь айл өрхийн пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурамнаас гал алдах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээх, орхих, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гарч байна.

Өчигдөр буюу 2016.12.19-ний өдрийн 14:22 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зээлийн барилгын 13 дугаар гудамжинд иргэн Ц-гийн гэр шатаж байна гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн албан хаагчид ажиллаж галыг унтраасан байна.

Дээрхи гал түймэрт Ц /1,7 настай, эрэгтэй/, Н /4 настай, эмэгтэй/, Г /5 настай, эрэгтэй/ нар  өртөж нас барсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Эцэг, эх нь хүүхдүүдээ гэрт нь цоожилж үлдээснээс нэг айлын бага насны гурван хүүхэд  ийнхүү галд өртсөн байна.

2016 онд улсын хэмжээнд ахуйн гал түймэр 3523 удаа бүртгэгдэж, гал түймэрт 50 хүн амь насаа алдсаны 16 нь бага насны  хүүхэд байгаа юм.

Гал түймэрт өндөр настай болон өвчтэй, өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд, хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээсэн бага насны хүүхэд болон архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг өөрийгөө хамгалдах чадваргүй иргэд өртөн амь насаа алдаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Иймд,  иргэд та бүхэн гэр, орон сууцандаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах, цахилгааны угсралт түүнд үүсэх хэт ачаалалаас урьдчилан сэргийлэх, шаардлага хангахгүй цахилгааны утас хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Мөн өндөр настан болон бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэрт нь цоожилж үлдээх, орхихгүй байх,  халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалах,  хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох, эззэнгүй  гэр, байшингаа хэт ихээр галлаж орхихгүй байх, автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвшихийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas MDMA в ПеревозРµ Купить Шишки в Пудож ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ФурманоР²Ðµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Пудоже Гашиш москва Купить закладкР¸ MDMA в Ершовом MDMA в Туране Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ÐšÐ¾Ð¼Ð¼ÑƒÐ½Ð°Ñ €Ðµ Купить закладкР¸ трамадоР» в Вязники Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ПиткяраР½Ñ‚Ðµ ЗакладкР¸ героин в ИскитимРµ Купить Гашиш в Бежецк ЗакладкР¸ кокаин в МосальсРºÐµ продажа экстази ЗакладкР¸ бошки в Ð¢Ñ€ÑƒÐ±Ñ‡ÐµÐ²Ñ ÐºÐµ Спайс в ВоскресРµÐ½ÑÐº Купить АмфетамР¸Ð½ в Ð¤ÐµÐ¾Ð´Ð¾ÑÐ¸Ñ ÐžÑÐ¿Ð°Ñ€Ð¸Ð² ается ЗакладкР¸ шишки ак47 в Старом Крыме ЗакладкР¸ ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐº спайс ЗакладкР¸ реагент в Ð‘Ð°Ñ€Ð°Ð±Ð¸Ð½Ñ ÐºÐµ Спайс россыпь в Клинцы Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в ЛюдиновРµ Купить закладкР¸ россыпь в ГубкинсРºÐ¾Ð¼ Купить героин в Нижний Тагил Миксы закладкР¸ новокузР½ÐµÑ†Ðº Купить закладкР¸ россыпь в ИнкермаР½Ð¾ÑÐ¿Ð°Ñ€Ð¸Ð² ается Реагент в Миассе КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв Нурлате Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Вышнем Волочке
IP:188.68.0.163  2018-02-13 19:51:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.