Хүмүүс: |
Ардчилсан нийгэмд хүн үзэл бодлоо хамгаалан тайван жагсаал хийх эрхтэй байдаг. Энэ дагуу өнгөрөгч баасан гарагт ЛГБТ төвийнхөн “Тэгш эрх, бахархлын өдрүүд” хөтөлбөрийн нээлтээ хийсэн юм. Тэд ЛГБТ хүмүүсийн бэлгэдэл болсон 6 өнгийн туузаа өргөн тайван жагсаал хийн парламентын ордныг тойрсон байна. Гэтэл цагдаа нарын эсэргүүцэлтэй тулгарсан аж. Тиймээс Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн цагдаа болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль бус үйлдлүүдийг ЛГБТ Төв баримтжуулан НҮБ-ын мэргэшсэн хороод болон Захиргааны хэргийн шүүх, Үндсэн хуулийн шүүхэд хандахаар бэлтгэж байгаагаа өөрсдийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Мөн “Хүний эрхийн зөрчлийг бэлгийн чиг, хүйсийн баримжааны үндсэн дээр гаргахгүй байхыг төр ганцаар хариуцах ёстой. Ялангуяа төрийн үйлчилгээний байгууллагад ажилладаг хүмүүсээ сайн сургах, эдгээр эрхзүйн хэм хэмжээг ойлгуулах ёстой” хэмээн тэд үзэж байгаа аж.