Хүмүүс: |
2008 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймгаас гарч ирсэн залуу бол Ж.Сүхбаатар. Туслахаас гишүүн болтлоо дэвшсэн түүнийг ирээдүйтэй улстөрч хэмээн үнэлдэг хүмүүс цөөнгүй. Улстөрөөс холдож боловсролдоо анхаарч, ном бичсэн Ж.Сүхбаатар багынхаа мөрөөдлийг биелүүлж тэнгэрт дүүлэн нисжээ. Тэрээр 10 000 фитийн өндрөөс sky diving буюу үсрэлт хийсэн байна. Нэг фит нь 30 см-тэй тэнцдэг гэхээр тэрээр 3000 метрийн өндрөөс газардсан байна. Хэн хүний зориглоод байдаггүй мөрөөдлөө биелүүлсэн Ж.Сүхбаатар “Онгоцны хаалгаар хөлөө унжуулаад үсрэхээр доош харах тэр мөч их сонин байсан. Нэг тийм барьцгүй зүйл рүү орох...Бие сэтгэл хөнгөрөөд сайхан болсон” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Мөн тэрээр 10 000 фитийн өндрөөс бүх найз нартаа хайраа илэрхийлээд амжжээ. Дашрамд сонирхуулахад уг өндрөөс үсрэлт 300 долларын өртөгтэй байдаг аж.