УИХ-ын дарга хуулиар далайлган ерөнхий сайдад шахалт үзүүлж эхлэв үү

2015/08/25
Share |
Хүмүүс:
УИХ-ын дарга хуулиар далайлган ерөнхий сайдад шахалт үзүүлж эхлэв үү

Өнөөх л зургаан сайдын асуудал яригдсаар. УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулган хүртэл сайд нарын асуудлыг цалгардуулж болохгүй хэмээн үзэж нөхөн томилгоог хийх хэрэгтэйг ерөнхий сайд Ч.Сайханбилэгт сануулсан албан тоот илгээжээ. Нэр бүхий сайд нарыг нөхөн томилох хугацааг хуулинд 30 хоног хэмээн зааж өгсөн байдаг аж. Тиймээс УИХ-ын дарга өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд ээлжит бус чуулган зарлана хэмээн мэдэгдсэн байна. Тэгэхээр ирэх есдүгээр сарын 6-ны өдөр ээлжит бус чуулган хуралдах болж байгаа юм. Ийнхүү УИХ-ын дарга хууль барьж ерөнхий сайдыг гарах гарцгүй болгов бололтой.

Уг мэдээлэлтэй зэрэгцэн Шударга ёс эвслийнхэн ч байр сууриа илэрхийлсэн юм. Тэд “Сайд нарыг томилох асуудалд манай эвслийн зүгээс нааштай хандаж байгаа. Бид хүнээ тогтчихсон. Харин АН-ынхан л ажлыг гацааж байна” хэмээсэн юм. Мөн тэд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн тухай хуульд хориг тавьсныг дэмжихгүй гэдгээ зарлалаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.