Хүмүүс: |
Хичээл сургууль эхлэх цаг хаяанд ирсэн энэ үед их дээд сургуулиудын төлбөр 20-40 хувь нэмэгдсэн нь иргэдийн дунд бухимдал төрүүлсэн сэдвийн нэг болоод байгаа. Амьжиргааны чадвар улам дордож буй энэ цагт сургалтын төлбөрөө нэмсэнийг дургүйцсэн оюутнууд тэмцэж эхэлсэн. Тиймээс БСШУ-ны сайд Л.Гантөмөр МУИС, АШУҮИХ-иудын удирдах зөвлөлд төлбөрөө 10 хувиар бууруулахыг үүрэгджээ. Үнэндээ Дээд боловсрлын тухай хуулинд салбарын сайд сургалтын төлбөрт шууд нөлөөлөх боломжгүй байдаг аж. Гэсэн ч улс орны нөхцөл байдал хүнд байгаа тул ийм шийдэлд хүрчээ. Гэхдээ их дээд сургуулийн удирдлагууд түүний даалгаврыг хүлээж авах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.