75 настай хөгшнийг зэрлэгээр хөнөөсөн этгээд хэргээ хүлээжээ

2015/08/21
Share |
Хүмүүс:
75 настай хөгшнийг зэрлэгээр хөнөөсөн этгээд хэргээ хүлээжээ

Нийгмийн ороо бусгаа энэ цаг үед янз бүрийн аймшигт жигшүүрт хэрэг гарах нь олширлоо. Гурав хоногийн өмнө 75 настай хөгшин харагдахгүй олон хонож буй тухай цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн байдаг. Цагдаа нар дуудлагын дагуу очиход талийгаач хоолойгоо хэрчүүлэн нас барж олон хоносон байдалтай олдсон аж. Түүнийг хөнөөсөн этгээдүүд эд зүйлсийг нь хулгайлсан байснаас харахад шунахайн сэдлээр хөгшин хүнийг зэрлэгээр хөнөөсөн хэмээн үзэж байсан. Цагдаа нар шуурхай ажилласны хүчинд өчигдөр 17.00 цагийн орчим гэмт этгээдийг илрүүлжээ. Одоогоор гэмт этгээдийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа ч тэрээр хэргээ хүлээсэн байна.

Үр хүүхэд нь гадаадад байдаг учир талийгаач ганцаараа амьдардаг байж. Энэ мэт жигшүүрт хэргээс иргэд болгоомжилж, хөгшин настнуудаа эргэж тойрч байх хэрэгтэй юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.