Альберт Эйнштейнээс өндөр IQ-тэй 12 настай охин дэлхийг гайхшируулж байна

2015/08/06
Share |
Хүмүүс:
Альберт Эйнштейнээс өндөр IQ-тэй 12 настай охин дэлхийг гайхшируулж байна

Саяхан 12 настай Николь Барр хэмээх охин IQ-ийн тестээс 162 оноо авч олныг гайхшируулжээ. Николийн хувьд үеийнхнээсээ ялгарах зүйлгүй, энгийн нэгэн гэр бүлээс гаралтай охин юм. Түүний IQ алдарт Альберт Эйнштейнээс хоёр оноогоор илүү гарчээ.

Хүний оюун ухааны чадамжийг IQ-ээд тодорхойлдог. Гэхдээ IQ багатай хүн ядуу харин өндөр IQ-тэй хүн амжилттай ажиллаж сайхан амьдардаг гэвэл бас тийм биш. Мөн IQ нь авьяасыг илтгэдэггүй.

Дашрамд сонирхуулахад дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хүн В.Гёте бөгөөд түүний IQ 210 байжээ. Түүний дараа Е.Шведенберг, Г.Лёйбниц, Да Винчи нарын IQ 205 байсан аж. Харин дэлхийн талыг эзэгнэж явсан их хаан эзэн Чингисийн IQ-г 204 байсан гэж эрдэмтэд тогтоосон байдаг.

IQ оноо нь 201-ээс дээш бол Агуу их суут, 181-200 байвал суут, 161-180 бол сод ухаантан, 141-160 бол гоц ухаантан, 131-140 байвал ухаантай хэмээн үздэг аж. Харин 101-130-ын хооронд оноо авбал ухаалаг эрүүлд тооцогддог. Хэрэв IQ тестээс 71-100 оноо авбал сулавтар эрүүл болох бол 70-аас бага оноотой хүний оюуны хомсдолтой хэмээн үздэг юм байна. Мөн дундаас дээш IQ-тэй хүмүүс байнгын мэдээллийн өлсгөлөнд автаж, бусдад захирагдах дургүй, зожиг араншинтай байдаг аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.