Үг бүрийг нь мушгин гуйвуулдаг сайд Бурмаад тариаланчид гомдолтой байна

2015/08/05
Share |
Хүмүүс:
Үг бүрийг нь мушгин гуйвуулдаг сайд Бурмаад тариаланчид гомдолтой байна

Сүүлийн хэд хоногт тэнгэр хураа хайрлаж байгааг эс тооцвол энэ жил нийт нутгаар гандуу байлаа. Хотын иргэд борооны усанд урсах шахаж байхад малчид тариаланчид тэвдэж байна. Тэр дундаа тариалан эрхлэгчид цаг агаарын зөрүүтэй мэдээллийн улмаас ургацаа алдах бодит аюул нүүрлээд байгаа. Энэ тухай  "Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо"-ноос /МҮТЭГТХ/ сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэдний хувьд энэ онд 850 мянган тонн буудай хураан авна хэмээн тооцоолж байсан ч 80 хувийг нь алджээ. Гэтэл салбарын сайд нь байнга зөрүүтэй мэдээлэл өгч байгаад харамсаж буйгаа илэрхийлж байлаа. Хэдийгээр цаг агаарын хүчин зүйлийн улмаас ургац алдсан ч энэ онд 250 мянга орчим тонн буудай хурааж авна хэмээн тооцоолж байгаа гэнэ. Мөн улсын нөөцөд 30 мянган тонн, гурил үйлдвэрлэгч компаниудад 40 мянган тонн буудайн нөөц байгаа аж. Үүнээс харахад ургацаа алдсан ч улсын жилийн хэрэгцээ болох 350 мянган тонн буудайд тун дөхөж очсон тоо гарч байгаа юм. Харин салбар яамыг Бурмаа сайд толгойлох болсон цагаасаа хойш импортын тухай ярьж 80 тэрбум төгрөгөөр 150 мянган тонн буудай импортлохоор болсонд “ядарсан” тариаланчид бухимдалтай байна. Мөн өнгөрсөн оныхоо буудайны мөнгийг одоо хэр нь авч чадаагүй тэд “Энэ зун ган болно гэдгийг үнэнээр нь хэлчихсэн бол бид өдийд хүнд байдалд орохгүй байлаа” хэмээн гомдлын үг чулуудсан юм.

Мөн бас нэг том хүндрэл нь тариаланчдаа дэмжих нэрийдлээр хөнгөлөлттэй үнээр шатахуун нийлүүлдэг гэж байгаа ч үнэндээ 1400 төгрөгөөр гадуур борлогдож буй шатахууныг тэдэнд 1870 төгрөгөөр өгч байгааг дуулгалаа. Түүнчлэн сэлбэг хэрэгслийг байнга өндөр үнээр шахаж хүндрэл учирдаг тухай учирласан юм.

Тариаланчдаа дэмжиж ажиллахын оронд байнга импорт ярьдаг, салбараа мэддэггүй сайдын балгаар улсын мөнгө сайдын гарын салаагаар урсаж, тариаланчид ургацаа алдаж, иргэд хохирох нь ээ.      

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Марки в Пучеже бошки в Чехе Купить закладкР¸ спайс россыпь в ПетуховРµ Купить Шишки в Вышний Волочёк Реагент в Вольске Ð‘Ð°Ñ€Ð±Ð¸Ñ‚ÑƒÑ €Ð° что это такое закладкР¸ в Судаке ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Усть-кут
IP:193.93.192.235  2018-10-02 12:55:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.