Дуучин Хишигээ “толгой юутай”

2015/07/08
Share |
Хүмүүс:
Дуучин Хишигээ “толгой юутай”

“Univers best songs” наадмаас төрөн гарсан залуу дуучдын нэг болох Хишигээ бусдаасаа арай өмөрмөц. Цаг үеэ мэдэрч залуу насныхаа гоо үзэсгэлэнг гайхуулан эрч хүчтэй тэсрэлттэй уран бүтээл туурвидаг нэгэн.  Продюссер Ангирмаагийн “Тал нутаг” дууг зохиогчтой нь хамтран дуулсан түүнийг Ангираа шиг хоолойтой юм хэмээж байсан. Харин урлагийн акулууд түүнийг хоолойны чадал сайтай, бараг зууны манлай дуучин Сарантуяагийн энд хүрэхээр хэмээн үнэлдэг юм билээ. Манайхан урлагийн зарим бүсгүйчүүдийг хувцас нь нэмгэрэх тусмаа ухаан нь богиносдог хэмээн шоглодог нь нууц биш. Тэгвэл сүүлийн үед шар халимагаар  гангарах болсон Хишигээгийн хувьд ном уншиж байнга толгойгоо цэнэглэдэг, шаггүй ухаалаг бүсгүй гэдгээ саяхан нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо баталсан юм. “Такси шоу”-тай адил лифтэнд сууж давхар бүрт асуултанд хариулдаг цэнгээнт нэвтрүүлэгт Хишигээ оролцохдоо хэн хүний төдийлөн мэддэггүй нэлээд хэдэн асуултанд төвөггүйхэн хариулж толгой сайтай нэгэн гэдгээ харууллаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.