Donald John Trump АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа эхэлжээ

2015/06/17
Share |
Хүмүүс:
Donald John Trump АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа эхэлжээ

АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн магнат, тэрбумтан, хөрөнгө оруулагч, улстөрч Donald John Trump АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлжээ. Тэрээр Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа бөгөөд мөрийн хөтөлбөрөө танилцуулсан тухай Forbes мэдээлсэн байна.
Бид бүхний How to get rich болон Think big зэрэг bestseller номнуудаар нь мэдэх Donald John Trump нь 1946 оны зургаадугаар сарын 14-ны өдөр Нью-Иорк хотноо төржээ. 1971 онд  Manhattan-д байрлах барилгын төсөлд хөрөнгө оруулсан нь амжилтанд хүрч ашиг орлогын үүд нь нээгдсэн гэдэг.
Тэрээр Forbes сэтгүүлээс тодорхойлдог дэлхийн 100 алдартны тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд 2015 оны байдлаар түүний нийт хөрөнгийг 4 тэрбум ам.доллар хэмээн тодорхойлсон байна. 
2016 оны УИХ-ын ээлжит сонгууль айсуй энэ цаг үед Монголын улстөрчид дэлхийд алдартай Donald John Trump-ийн сурталчилгааны тактикийг судалж болох л юм. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.