Хүмүүс: |
Засгийн эрхэнд гаруутаа Монгол Ардын Намын хийж бүтээсэн ажлуудыг үгүйсгэж, ард түмний дунд бахархдаг зүйлсийг нь баллуурдаж эхэлсэн Ардчилсан намынхан эртнээс нааш хүмүүсийн нэрлэж заншсан жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж Чингисийн талбай болгож, ариун шарил нь оршдог хөшөөг нь эргүүлсэн. Тэгвэл Их Британид адлагдсан “Чингис хаан”-ы морьт барималыг Лондон хотоос УИХ-ын гишүүн, ажнай тодотголтой Д.Бат-Эрдэнэ гурван саяар еврогоор худалдан авч эх орондоо бэлэглэж байгаа тухай амтай болгон шуугисан. Хэдийгээр Д.Бат-Эрдэнэ гишүүн өөрийн хөрөнгөөр энэхүү барималыг худалдан авч, уг баримал Монголд үүрд үлдэхээр болсон нь сайшаалтай ч нэрийг нь өөрчлөөд удаагүй байгаа Чингисийн талбайн төвд орших Манжийн дарлалаас Монголыг чөлөөлөхөд онцгой их гавьяа байгуулсан жанжин Д.Сүхбаатарын хөшөөний оронд суурилуулахаар төлөвлөсөн нь даанч харамсалтай. Ямартай ч, ирэх оны эхээр энэ ажил эхлэх гэж байгаа бөгөөд Ардчилсан намынхан сонгуулийн өмнө ийм ажил хийж ард түмнээс кок авна гэж төсөөлж байна.