Хартай хүмүүст зориулсан GPS-тэй бөгж бүтээжээ

2015/06/11
Share |
Хүмүүс:
Хартай хүмүүст зориулсан GPS-тэй бөгж бүтээжээ

“Gemporia” брэндийг үндэслэгч, Их Британийн уран дархан Стив Беннетт хартай эхнэр, нөхрүүдэд зориулж GPS-тэй бөгж бүтээжээ. “Итгэлийн бөгж” хэмээх энэхүү бөгжийг хайртай нэгэндээ зүүлгэснээр хаана явааг нь мэдэж болох бөгөөд туйлын хартай нөхрүүд эхнэртээ хэлэлгүй авч өгч тагнуулын зориулалтаар ашиглаж болох юм. Гэхдээ энэ бөгж хараахан худалдаанд гараагүй байгаа ба тун удахгүй гарах аж. Үүнээс гадна уг бөгжийг хаясан, хулгайд алдсан үед GPS-ийнх нь тусламжтайгаар олж болох юм. Ямартай ч, Стив Беннетт тун удахгүй хайртай хүүхдүүдээ санаа зовж, хаана явааг нь үргэлж асууж шалгааж байдаг эцэг эхчүүдэд зориулж GPS-тэй хүүхдийн гоёл бүтээхээр төлөвлөжээ. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.