Ц.Мөнхбаяр уучлал гуйсан захидал хоёр удаа илгээжээ

2015/03/30
Share |
Хүмүүс:
Ц.Мөнхбаяр уучлал гуйсан захидал хоёр удаа илгээжээ

Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрснийхээ төлөө шүүхээс долоон жилийн ял сонсоод байгаа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр болон Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд Ц.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, Г.Болдбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, Ц.Мөнхбаярын хүү Эрдэнэ нар оролцлоо.

Б.Ганболд хэлэхдээ “Ц.Мөнхбаяр хоёр удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал хүсэх өргөдлийг өгсөн байна. Өнгөрсөн онд тэрээр өөрийн гараараа бичсэн өргөдлөө Шүүхийн шийдвэрээр дамжуулан өгсөн байдаг. Гэтэл үүнийг Ерөнхийлөгч мэдээгүй хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Тэрээр Ц.Мөнхбаяр надад хандсан захидал явуулаагүй. Би түүнээс уучлал хүссэн өргөдөл аваагүй гэсэн байна. Гэтэл Ерөнхийлөгчид хандсан хоёр захидлыг тэр хүн мэдээгүй байна гэхээр үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газар хайнга хандсан гэж үзэж байна. Энэ бүгдийг эргэн харж, Ц.Мөнхбаяр болон Д.Төмөрбааатар, Г.Болдбаатар нарт уучлал хүсээсэй гэж хүсэж байна. Г.Болдбаатарын эрүүл мэндийн байдал хүнд байгаа. Бид гурвын энэ хүсэл бол олон мянган иргэдийн төлөөлөл юм. Тэднийг суллахыг иргэд маш ихээр хүсэж байна. Үүнд Ерөнхийлөгч маань уужуу тайван хандаж, дахин энэ асуудалд анхаарал хандуулна гэдэгт итгэж байна. Тиймээс Ц.Мөнхбаярын гурав дахь захидлыг бид өнөөдөр хүргүүлэх гэж байна” гэсэн юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Faith Which year are you in? http://12yo.icu/ 12yoHe said that when Mr Larsen's computer was examined after his arrest there was a file dated 13 March headed ”experimentation” which contained notes about charges, fuses, flash powder, ”rockets and shells” and notes about various chemicals.
IP:139.162.116.233  2019-06-29 16:30:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.