Фото: Олон улсын стандартын ”Crystal 21” цэцэрлэг нээлтэй хийлээ

2014/10/03
Share |
Хүмүүс:
Фото: Олон улсын стандартын ”Crystal 21” цэцэрлэг нээлтэй хийлээ

Зайсан буюу Улаанбаатар сувилалын хажууханд байрлах "Crystal 21" цэцэрлэг ашиглалтанд орлоо.  Нээлтийн ажиллагаанд тус цэцэрлэгийн анхны бяцхан үйлчүүлэгчид болон Монгол улсын Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг гэр бүлийнхээ хамтаар зочилж, хөөрхөн охин нь найзууддаа зориулж ая дуугаар өргөсөн юм. 

Олон улсын стандартын иж бүрэн тус цэцэрлэгийн цогцолбор нь бүхэлдээ нь урлагийн танхим эзлэх бөгөөд тус танхимда бяцхан үрсийн тань хүмүүжилд онцгой нөлөө үзүүлэх төгөлдөр хуур, балет зэрэг хичээллүүлж, оюуны боловсролд нь анхаарах аж.

 

Мөн энэ зааландаа дөрвөн ханатай монгол гэр байрлуулах учир таны хүүхэд монгол ахуйгаа таниж мэдэхийн зэрэгцээ монгол гутал хувцас, тоглоом наадгайгаа суралцахад дөхөм байна гэдгийг тус цэцэрлэгийнхэн ярьж байна. Түүнээс гадна хүүхдийн нас насны онцлогт тохирсон тавилгуудын хувьд цэвэр модоор хийгдсэн, хүүхдэд хоргүй тоглоомнуудыг Шинэ Зеланд улсаас оруулж иржээ. Цэцэрлэгийн гадна болон дотор тохижилтыг монголын шилдэг 20 зураач зурж урласан гэдгийг цэцэрлэгийнхэн дуулгалаа.

 

Эцэг эхчүүддээ онцгойлон сануулж хэлэхэд та цэцэрлэг хүүхдээ өгчихөөд ажлын цаг дуусаагүй байхад "тарчихсан" хэмээн сэтгэлээ зовоох хэрэггүй гэнэ. Эднийх өглөөний 08 цагаас үдшийн 21 цаг хүртэл ажиллах аж. Мөн тэд еерийн байрандаа едер енжvvлэх бvлэг хичээллvvлж байна.


Тус бvлэгт сургуулийн 1-4р ангийн сурагчдыг хvлээн авах боломжтой гэнэ. Бага ангийн мэргэжлийн багштай. Эмчийн vзлэг хяналт, мастер тогоочийн тэжээллэг хоол ундтай. Тегелдер хуур гитарын сургалттай аж.
Сарын телбер 350000 тегрег.


Сонирхсон эцэг эхчvvд цэцэрлэгийн байран дээр биечлэн ирж уулзаж танилцан бvртгvvлэх боломжтой юм. Цэцэрлэгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 99092111, 99130834 утсуудаар холбогдоорой.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.