Х.Цагаанбатар, Ням-очир нар ялагдаж тэмцээнээ дуусгалаа

2014/08/27
Share |
Хүмүүс:
Х.Цагаанбатар, Ням-очир нар ялагдаж тэмцээнээ дуусгалаа

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг жингийн аваргууд тодроод байна.

Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай улсаас 73 кг-д дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Д.Сумьяа нар барилдаж байна.

73 кг-д олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир Японы Шохэйд торгуулиар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. С.Ням-Очир эхний тойрогт хийлж, Канадын Бриандыг юко үнэлгээр ялснаар шөвгийн 32-т шалгараад байсан. Тэрээр дэлхийн аварга, энэ оны бүх Японы аварга Шохэй Онод ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.