Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн нэр төрд халджээ

2014/07/03
Share |
Хүмүүс:
Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн нэр төрд халджээ

Энэ долоо хоногийн дуулиануудын нэг нь их сургуулийн оюутнууд авлигын хэрэгт холбогдсон тухай мэдээлэл юм.

“ХИС-ийн 63 оюутан, 3-4 багш авлига өгсөн, авсан, зуучилсан байж болзошгүй хэрэгт буруутгагдаад байна” гэсэн гарчиг бүхий мэдээ сайт болоод сонингуудад гарсан нь ташаа байжээ.

Энэ тухай товч тодруулгыг Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Медиа технологи, сэтгүүлзүйн тэнхмийн эрхлэгч Д.Дагиймаатай утсаар холбогдож авлаа.

-Сайн байна уу. Танай сургуулийн багш, оюутнууд авлигын хэргээр шүүгдэж байгаа талаар таагүй мэдээлэл цацагдах боллоо. Энэ үнэн үү?

- Ийм мэдээлэл гарч байгаа талаар саяхан мэдсэн. Гэвч харамсалтай нь уг мэдээлэл ташаа гэдгийг албан ёсоор хэлэх нь зүйтэй байх. Дээрх хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч Г.Батбаяр гэдэг хүн сонинд ярилцлага өгөхдөө МУИС-ын харъяа Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийн нэртэй манай сургуулийг андуураад хэлчихсэн юм билээ.  Ингээд энэ сарын нэгнээс хойш хэьлэлээр ташаа мэдээлэл гарах болсон.

-Өмгөөлөгч Г.Батбаяр ийм эндүүрэл гарсаны дараагаар танай сургуулийн захиргаанаас албан ёсоор уйчлал гуйсан уу?

-Бид юунаас болж ийм мэдээлэл цацагдсаныг өөрсдөө холбогдож тодруулсан. Нэгэнд ташаа мэдээлэл цацагдаж манай сургуулийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн учир өмгөөлөгч Г.Батбаяр бидэнд албан ёсоор хүсэлт ирүүлээд байна.


-Мэдээлэл өгсөн танд баяраллаа.

Үнэн бодит хэргийн талаар мэдээлэхэд  МУИС-ийн харъяа ХҮДС-ийн 54 оюутан, гурван багш уг хэрэгт холбогдоод байгаа юм байна. Хуулийн байгууллагаас оюутнууд дүнгээ засуулах зорилгоор багш нарт авлига өгсөн, зарим нь үүнийг зуучилсан гэж үзэж байгаа гэнэ. Зарим оюутан давтан авлига өгсөн хэрэгт холбогджээ. Хэрэг нийт 58 шүүгдэгч, 36 өмгөөлөгчтэй ба хэргийн гэрч, сэжигтнүүдийн ар гэрийнхнийг оролцуулаад шүүх хуралд 200-гаад хүн оролцохоор байгаа гэнэ.

Анхан шатны шүүх хурал өнгөрсөн даваа гаригт Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд болох байсан ч өмгөөлөгч, холбогдогчдын ирц бүрдээгүйгээс энэ сарын 23 хүртэл хойшилжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.