Нийслэлийн эрүүл мэндийн газрын дэд даргын албан тушаал голсон эрхэм хэн бэ?

2014/05/05
Share |
Хүмүүс:
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дэд даргын албан тушаал голсон эрхэм хэн бэ?

Сүүлийн үед хэн мэдлэгэтэй нь биш хэн мөнгөтэй нь өндөр албан тушаалд томилогддог болсон цагт мэдлэг харгалзахгүй л дуртай суудалдаа ноёрхох болж. Үүний нэг жишээ нь өмнө нь Нийслэлийн эрүүл мэндийн эмнэлгийн тусламжийн газрын дарга,ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ЭМГ-ын дарга зэрэг өндөр албан тушаалуудыг хашиж байсан Ш.Энхбат бололтой. Түүний хувьд эдгээр албан тушаалуудыг хашиж байх хугацаандаа өөрийн төрсөн дүү, нутгийн ах гэх зэрэг хүмүүсийг өндөр албан тушаалд томилж төрийн албыг төрлийн алба болгосон нэгэн гэж багагүй шүүмжлүүлж байсан. Тэгвэл энэ удаад Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын суудалд санаархсан түүнийг салбарын хүмүүс нь энэ албан тушаалд ноёлох чадвартай нэгэн биш гэж үзэж байгаа бололтой гэнэ. Учир нь түүний хувьд " Төрийн өмчийн их дээд сургуулийн захирлыг сонгон шалгаруулах " журмын дагуу ЭМШУИС-ын захирлын сонгон шалгаруултанд Монголын тэргүүлэгч докторуудтай хамт өрсөлдөж 10 хүнээс 52,7 хувьтайгаар аравдугаар байранд орж өөрийгөө ямархүү чадвартай хүн болохоо батлаад өгсөн нэгэн. Юутай ч чамгүй их мөнгө цацаж байж Нийслэлийн эрүүл мэндийн газрын дэд даргын албан тушаалд очсон түүнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дэд даргын албан тушаал ч олдошгүй мэт санагдах атал амташсан хэрээ арав дахин гэдгийн адил харин ч бүр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга болно гэж томлигдсон өдөрөө л ажлаа хүлээн авалгүй хаалган саван гарсан түүнийг элдвийн хор найруулж яваад эрүүл мэндийн салбарынхан сэтгэл дундуур байна. Ш.Энхбатын хувьд өөрийгөө япон улсад Докторын зэрэг хамгаалсан гэх боловч одоог хүртэл хэвлүүлсэн ном,баталгаажсан сэдэв нь ЭМЯ-ы эрдмийн зөвлөлд байдаггүй учир Доктор мөн эсэхэд нь салбарын хүмүүс нь ч эргэлзэж байгаа бололтой. Мөнгөөр бороо оруулж мөнгөтэй хүн дарга болдог жишгийг ардын баатар маань харуулах эсэхийг харж л байя.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.