Хэрэглэгч бүрээ урамшуулах “СКАЙ ЛОЯАЛТИ” хөтөлбөрийг нэвтрүүллээ

2014/04/04
Share |
Хүмүүс:
Хэрэглэгч бүрээ урамшуулах “СКАЙ ЛОЯАЛТИ” хөтөлбөрийг нэвтрүүллээ

Монголын үүрэн холбооны Скайтел групп 15 жилийн ойн хүрээнд хэрэглэгчиддээ барих ээлжит бэлгээ задаллаа. Энэ бол эрхэм хэрэглэгч таны хэрэглээ бүрийг урамшуулах Скай Лояалти хөтөлбөр юм.

 

“Скай Лояалти” гэдэг нь эрхэм хэрэглэгч таны ашигласан хугацаа болон хэрэглээнээсээ хамаарч шагналын буюу Лояалти оноо хуримтлуулах хөтөлбөр билээ. Та цуглуулсан Лояалти оноогоороо яриа, мессэж, дата болон олон төрлийн нэмэлт үйлчилгээнүүдээс сонгож авах боломжтой.

 

Скай Лояалти хөтөлбөрт хамрагдан бэлгээ авахын тулд эрхэм та хэрэглэгчийн бүртгэлээ үнэн зөв хийлгээрэй. Та Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн бүх салбаруудаар болон лавлагаа мэдээллийн 1515 дугаарт холбогдон мэдээллээ баталгаажуулж, бүртгэлээ хийлгэх боломжтой.

 

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та цэнэглэгч картуудаар дансаа цэнэглэх бүрт таны дансанд Лояалти оноо нэмэгдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Скайтелийн үйлчилгээний төв болон салбарууд,www.loyalty.skytel.mnвэб сайт, мөн 1515, 1510 дугааруудаас лавлана уу.

 

Дашрамд дуулгахад тун удахгүй дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид уг үйлчилгээг авах боломжтой болохыг дуулгахад таатай байна.


Үнэнч хэрэглээний Үнэ цэнэ Скай Лояалти хөтөлбөр...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.