В.Путин Алина Кабаеватай гэрлэх үү

2013/11/09
Share |
Хүмүүс:
В.Путин Алина Кабаеватай гэрлэх үү

Хэвлэлийнхний ач буянаар, В.Путин эхнэр Людмилатайгаа таагүй харьцаатай гэдэг нь олон нийтэд эрт мэдэгдсэн билээ. Тэгвэл түүнээс ч өмнө олны чихэнд хүрсэн нэгэн таамаг, цуу яриа үнэн байсан эсэхийг мэдэх боломж удахгүй олдох бололтой.

Энэ бол В.Путины “албан бус эхнэр” гэгдсэн, алдарт гимнастикч Алина Кабаева Ерөнхийлөгчтэй албан ёсоор гэрлэх үү гэдэг асуудал. Тэднийг хоорондоо учиртай болсон гэж аль 2008 оноос л шуугисан.

Тэр үед А.Кабаева эрс үгүйсгэж сэтгүүлчдийг шүүхэд өгнө хэмээн хэмээн сүрдүүлж байсан ч шуугиан намжаагүй билээ. Харин ч хүчээ авч, 2009 онд төрсөн Дмитрий хүүг нь В.Путиных хэмээн бичсээр байсан юм. Сэтгүүлчдийн тааснаар бол Дмитрий гэдэг нь Ерөнхий сайд Дмитрий Медведевийг дурсаж өгсөн нэр гэнэ.

Дараа нь 2012 оны арваннэгдүгээр сард Алина Кабаева дахин нэг хүүхэд-охин төрүүллээ. Чухам үүний дараа В.Путин түүнийг Сочи дахь байшиндаа бүрмөсөн нүүлгэж аваачсан бололтой.

Мөн энэ үйл явдал Людмиьла Путинагийн тэсвэрийг нэгмөсөн баржээ. В.Путины тангараг өргөх ёслолд тэрбээр огт харагдаагүй билээ. Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров түүнд мэндчилгээ хүргэхдээ В.Путины “анхны эхнэр” гэсэн үг хэрэглэсэн байдаг.

Тэгэхээр В.Путины амьдралыг тойрон хүрээлэгчид нь аль хэдийнэ хүлээгээд авсан, бас хоёр дахь нь болох хүн байгаа гэдгийг мэдэж байгаа аж. Тиймээс олимпийн аварга гимнастикч, жүдогийн мастер, чекист хоёр хэзээ нэг олныг шуугиулсан хурим хийх бол хэмээн харж байгаа юм байна.


Эх сурвалж: www.mminfo.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Москва Перово купить MQ Cocaine Mexico Ветлуга купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Pills Москва ХорошёвР¾-МневниÐ
IP:185.251.15.156  2018-07-19 02:35:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.