Д.Жигүүр хүүгийн хагалгаа амжилттай болж эх орондоо иржээ

2013/05/21
Share |
Хүмүүс:
Д.Жигүүр хүүгийн хагалгаа амжилттай болж эх орондоо иржээ

Хуучраагүй түүхийг эргэн сануулахад, 12 настай Д.Жигүүр хүү анх 2009 онд бөөрний хурц үрэвсэл оноштойгоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн боловч 2012.09.28-нд бөөрний дутагдалд орсон. Манай эмнэлгийн нөхцөлд гемодиализын аппарат байхгүй, эмчлэх боломжгүй, 1-р эмнэлэг авахгүй гэсэн учраас эмчийнхээ зөвлөснөөр аав ээжийнхээ хамт урагшаа явсан билээ. Хүүгээ амьд авч үлдэхийн тулд түүний аав Дамдин нь нэг бөөрөө өгч донор нь болохоор зэхэж байтал гэнэт зүрх нь хаагдаж нас барж энэ гэр бүлд хүнд уй гашуу тохиолдсон юм.

Ийн хагалгаанд 50 сая төгрөгтэй хэрэгтэй болсон ба сайн санаат хүмүүст хандсанаар БНСУ-д эмчлүүлэх боломжтой болсон юм.

Жигүүр хүүгийн хагалгаа амжилттай болж тэрээр эх орондоо өчигдөр иржээ. Хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд тусалж дэмжиж байсан бүх хүн, байгууллага хамт олонд ээж нь баярлаж талархаж байгаагаа дамжуулсныг хүргэж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.