Харцага Ц.Содномдорж, Н.Батзаяа нарын бөхчүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

2012/12/07
Share |
Хүмүүс:
Харцага Ц.Содномдорж, Н.Батзаяа нарын бөхчүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Өнгөрсөн долоо хоногт зургаан бөх “River sounds” бааранд үйлчлүүлж байсан 20-25 настай Ж, Э нарыг шалт­гаангүйгээр зодож тан­хайрсан талаар бид мэдээл­сэн. Харин чухам ямар бөхчүүд  бусдын биед халд­саныг нь цагдаагийнхан нуу­цалж байсан юм. Бидэнд олд­сон мэдээллээр улсын болон аймгийн цолтой бөхчүүд бай­сан гэдэг нь тогтоогджээ.Тодруулбал, албаны эх сурвалжийн мэдээлж буй­гаар  Хөвсгөл аймгийн харьяат, улсын харцага Ц.Сод­ном­дорж, Ховд айм­гийн харьяат, улсын начин Н.Бат­заяа нартай хамт явж байсан залуус зодоон хий­жээ.Улсын харцага Ц.Содном­дорж болон улсын начин Н.Батзаяа нар “Бид зодоон хий­сэн гээд байгаа залуусыг огт танихгүй. Биднийг таньдаг гэдэг утгаараа мэн­дэлсэн юм” гэж мөрдөн бай­цаалтад мэдүүлжээ. Иймээс харьяа дүүргийн Цаг­даагийн хэлтэст дээрх бөх­чүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

 

Б.Саруул

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.