”Донж” төвийн тэргүүн Б.Төгөлдөрийг сүүлчийн замд нь үдлээ

2012/04/23
Share |
Хүмүүс:
”Донж” төвийн тэргүүн Б.Төгөлдөрийг сүүлчийн замд нь үдлээ

“Донж” Төгөлдөр бурхны оронд заларлаа. Монголын шинэ үеийн сэтгэгчдийн сор болсон хүмүүний нэг Батсүрэнгийн Төгөлдөрийг ард түмэн “Донж” гэхээр илүү санана. Төгөлдөрийн үзэл бодлын тэгшитгэл нь хоосон чамирхалд өөрийгөө золиосолсон залуу үеийнхний нүдийг нээж, хэт баруунжсан хөрөнгө мөнгөний бялуурлын эсрэг үгэн дайн өрнүүлж, улс төрчид, урвагчдын үнэн дүр төрхийг цөөхөн хоржоонтой үгээр илчилж, эсвэл өөрийг нь өөрөөр нь илчлүүлж, ядуурал гуйланчлалын шалтгаан нь сэтгэлгээний доройтолд буйг илтгэсэн цуврал хүүрнэлийг түүний оюун бодлоос гадагшлуулж, “Тархины түгжээ мултлагч” гэсэн нэгэн зангилгаанд төвлөрүүлснийг монголчууд мэднэ.

Уг нь Б.Төгөлдөрийн хувь хүний тодорхойлолт тун энгийн юм. 1969 оны 12-р сарын 20-нд Улаанбаатар хотын 2-р төрөхөд айлын найман хүүхдийн тав дахь нь болж мэндэлсэн. Төмөр замын 51-р сургуулийг төгсч бүрэн дунд боловсролын гэрчилгээ авснаас хойш хэд хэдэн удаа дээд сургуульд сурах шаанс түүнд тохиож байж. Харин Төгөлдөр “Надад дахиад эрээн цаас хэрэггүй, би чинь нэг дипломтой ш дээ” гээд дээд сургуульд ерөөс сураагүй гэдэг. Сүүлд зарим нэг хувийн сургуулийн эздүүд мань эрд диплом хүртээснийг “Сэтгэлийн юмаа” гэж тодотгосон удаатай. Тэр угаас “худлаа” зүйлд дургүй хүн байсан. Харин хийж амжуулсан ажил нь Төгөлдөрийн тодорхойлолт болж үлдэж байна. Товчлон дурдвал, Монголын дизайнеруудын холбооны УЗ-ийн гишүүн, “Гоёл” наадмын гурван удаагийн найруулагч, продюссер, Монгол үсчин гоо засалчдын холбооны үүсгэн санаачлагч, УЗ-ийн гишүүн, Үсчин гоо засалчдын “Алтан хайч” улсын уралдааны санаачлагч, ерөнхий шүүгч, “Хар сарнай” хамтлагийн ерөнхий менежер, С.Жавхлангийн продюссер гээд түүний хийж амжуулсан, санаачилсан, бүтээн бий болгосон олон ажлыг дурдаж болно. Ер нь Монголын рок попынхон, нийтийн дуучид дундаас түүний тархинаас дусал хүртээгүй уран бүтээлч ховор байх. Өөрийгөө од биш, хүн шүү гэдгийг нь тэдэнд ойлгуулж, бас ч хэдэн бор юм олоход нь Төгөлдөр харамгүй тусалдаг байлаа.    

Тэр өөртөө хэтэрхий их хүчийг агуулж төрсөн эгэлгүй нэгэн байсан. Төгөлдөрийн гүн ухаан, гоо зүйн нарийн дээд мэдрэмж, эх оронч сэтгэлгээ, үндсэрхэг үзэл, хүнийг таних зөн билэг, угаас шуналгүй зан байдал, сэрэхүйг сэрээдэг, боловсрохуйг боловсруулдаг төрмөл хүч түүнд заяасныг үеийн үед дурсан бахархах учиртай. Гэвч тэр өөрийгөө нэрт сэтгэгч хэмээн сагсагнаж байсангүй. Ядахдаа стилист, имижмейкер, пи арчин гэх үгсийг тэр өөртөө хүчээр нааж байгаагүй юм. Харин “Тархи түгжээ мултлагч” гэдэг үгийг тоож хэрэглэсэн нь санамсаргүй зүйл биш болов уу. “Хүн өөрөөрөө байх ёстой. Бусдыг даган дуурайж хэрэггүй. Тархиныхаа түгжээг мулталж, ертөнцийг өөрийнхөөрөө харж, өөрийнхөөрөө амьдарцгаа. Чамаас илүү үнэтэй зүйл гэж чамд байхгүй. Чи өөрөөрөө байсан цагтаа их зовлон эдлэх шаардлагагүй. Тиймээс чиний эхний зорилго бол өөрийгөө олох юм шүү. Эцсийн бүлэгт Бие бурхан, хувцас чөтгөр гэдгийг чи ойлгох болно” хэмээн олон хүнд, тэр тусмаа залуучуудад сургаж байсан юм.

Б.Төгөлдөр хувийн амьдралдаа алдаж оносон ч, хамгийн сайн эцэг байсан гэдгийг ар гэрийнхэн нь, хүүхдүүд нь, анд найз нар нь ам бардам нотолно.
Бид хүүгийнхээ, дүүгийнхээ, эцгийнхээ, андынхаа, ахынхаа эгэлгүйг бүтээсэн боловч даанч энгийн амьдралыг туулсан цогцсон биеийг нь өнөөдөр үдэж байна. Жам ёс учраас “Донж” Төгөлдөрийг таньдаг байсан бүх хүмүүст эмгэнэл илэрхийлье. Гэхдээ, Төгөлдөрийн оюун санааны их үйл хэрэг, сэтгэлгээний донж өнөөдөр ч үргэжилсээр байгаа учраас тэр бидний дунд амьдарсаар байна аа. Цаашид ч амьдарсаар байх болно.   
Ум сайн амгалан болтугай. 

Б.Төгөлдөрийн ар гэр, анд найз нар, хуурай дүү нар, хамтран зүтгэгчид, түүнийг хайрлан хүндэтгэдэг байсан бүх хүнд мэхийн ёсолъё.

Анд найз нараас нь

2012 оны 4 дүгээр сарын 23.Улаанбаатар хот

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka ãàøèø âûâîäèòñÿ èç êðîâè çàêëàäêè ìèêñîâ ïåðåäîçèðîâêà mdma Êóïèòü çàêëàäêè àìôåòàìèí â Áóãóëüìå Купить Экстази Тула Êóïèòü ñîëü â Àëàãèðå Êóïèòü ñêîðîñòü â Âèõîðåâêà çàêëàäêà ñïàéñ âèäåî Êóïèòü Ïîðîõ Ðåóòîâ Òåõíè÷åñêàÿ ñîëü öåíà, ãäå êóïèòü â Òóëå Êóïèòü Àçîò Âåðåÿ Ìîðôîëîãè÷åñêèé ðàçáîð ñëîâà ðàçáîäÿæåííûé âëàñòè àðãåíòèíû íàøëè êîêàèí Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ÐœÐ¸Ð½ÑƒÑÐ¸Ð½Ñ ÐºÐµ ïîñëå óêîëà îíåìåëà ÿãîäèöà ñåðèàë êîêàèí Çàêëàäêè ãåðîèí â Ñèìôåðîïîëüîñïà ðèâàåòñÿ çàìåùåííûå áåíçàëüäåãèäû закладкР¸ Ð¿ÑÑ‚Ð¸Ð³Ð¾Ñ€Ñ Ðº Áîøêè â Ñàíêò-ïåòåðáóðã
IP:141.101.132.249  2018-05-24 02:36:50
jaoiopmser Купить JWH Боготол Купить закладкР¸ трамадоР» в Ð‘Ð»Ð°Ð³Ð¾Ð²ÐµÑ ‰ÐµÐ½ÑÐºÐµ Москва ДорогомР¸Ð»Ð¾Ð²Ð¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ АмфетамР¸Ð½ Задонск купить КристалР»Ñ‹ соль Рецепт на кетамин Нея купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Альфа ÐšÐ¾Ð¼Ð¼ÑƒÐ½Ð°Ñ € купить VHQ Cocaine 98% Bolivia Продам наркотиРºÐ¸ Крым Как увеличиР²Ð°Ñ‚ÑŒ и ÑƒÐ¼ÐµÐ½ÑŒÑˆÐ°Ñ ‚ÑŒ зрачки Купить Марки в Скопин Пласт купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ АмфетамР¸Ð½ Сульфат розовый МиллероР²Ð¾ купить МефедроР½ [мелкие камни/му
IP:93.179.90.11  2018-07-31 03:31:50
hdkbikkz fwxHmOdiyysodwtahc, [url=http://uurtdgfgiubi.com/] uurtdgfgiubi[/url], [link=http://mxhfsmoubhan.com/ ]mxhfsmoubhan[/link], http://abuagkjfoqcy.com/
IP:5.188.211.10  2019-09-09 09:38:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.