Хүн дүрст робот-аватарыг Японд бүтээжээ

2012/02/20
Share |
Хүмүүс:

Японы Токио хотын Кэйо их сургуулийн эрдэмтэд хүн дүрст Telesar V роботыг бүтээсэн бөгөөд түүнийг найруулагч Жэймс Кэмероны бүтээсэн “Аватар” киноны робот адил "нэгдүгээр хүн" удирдах юм. Энэ роботыг удирдахын тулд хийсвэр бодит байдлыг бий болгогч дуулгыг тусгай хантааз болон бээлийний хамтаар өмсөх хэрэгтэй аж. Тэдгээрт байрлуулсан мэдрэгч төхөөрөмжүүд тухайн хүний хөдөлгөөнийг даган дууриаж, роботыг ижил хөдөлгөөн хийхэд хүргэдэг байна. Иймэрхүү андроидууд япончуудад өнөөдөр ихээр хэрэгтэй байгаа юм.

Өнгөрсөн онд л гэхэд газар хөдлөлтийн улмаас осолдсон “Фүкүшима-1” цөмийн эрчим хүч үйлдвэрлэх станцын хор хохирлыг арилгах үйлсэд цацрагийн өндөр идэвхжлийн нөхцөлд ажиллах зориулалттай роботуудыг идэвхтэй ашигласан билээ. Гэвч эдгээр машин нь гинжин дугуйтай, маневр муутай байснаас гадна тэдэнтэй холбоо барихад хүнд байсан аж. Тэгвэл Telesar V роботыг бүтээгчид гаднах хэмийг мэдрэгч зэрэг олон нэмэлт төхөөрөмжүүдийг түүн дээр суурилуулжээ.

Энэхүү роботын мэдрэгчүүд гаднах авиа болон дүрсийг операторын зүүсэн дуулганд дамжуулахаас гадна бээлийд байрлуулсан тусгай мэдрэгчүүд удирдаж буй хүнд нь тухайн гадаргууны байдлыг мэдрэхэд тусладаг байна. Ингэснээр роботын барьж, сонсч, үзэж байгаа зүйлийг оператор ижил хэмжээнд мэдэрнэ гэсэн үг юм. Ойрын ирээдүйд ийм төрлийн роботуудын хэрэглээ ихэснэ гэж Кэйо их сургуулийн эрдэмтэд үзэв. Шинэ технологийг мөн цэрэг, хүчнийхэн сонирхох талтай гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.