СОНГО + УЙЛ = Сонгууль

2011/03/16
Share |
Хүмүүс:
             СОНГО + УЙЛ = Сонгууль

 

Сонгуулийн өдөр дөхөхийн хэрээр дөрвөн жилд ганц хийдэг сонголтыг минь овжиноор ашиглагчид шавьж хорхой мэт vржин олширч байна. Хэвлэл мэдээллийнхэн, “сонгуулийн” гэх тодотголтой шинэ нам, хөдөлгөөнvvд, PR агентлагууд мөнгөний төлөө чөтгөрийг ч магтаж, бурханыг ч доромжлоход б‎элхэн буйг харахад өмнөөс нь ичмээр ч шиг, “чадаж байгаа юманд арга байхгvй” гэж улайм цайм өмөөрмөөр ч юм шиг.
МАХН-аас бусад нам аль х‎эдийн сонгуулийн сурталчилгаагаа эхэлжээ
Тэгээд өөдөөс сарвайх vнэгvй бэлгийг нь авчих. Плакат, халуун сав. Эвдэрхий тооны машин, хугацаа нь хэтэрсэн уруулын будаг. Хагарчихаагvй л бол халуун савнаас бусад нь бэлэг нэртэй хог. Сонсоход сайхан нь “vнэгvй” юм даа…

Тараагчийнхаа халаасаас сая саяыг vрж буй vнэгvй бэлгийг хянах, шалгах, хориглох, зогсоох ‎хууль ‎эрх зvйн vндэс vгvй тул Сонгуулийн ерөнхий хороо энэ тэмцэлд 75-аар бууж өгсөн. Тvvнийгээ ч олон нийтэд ил тодоор зарласан. Тэгээд удахгvй тодрох 76 эрхэм энэ талаар хуульд өөрчлөлт оруулах биз хэмээн сэмхэн горьдоод vлдсэн. Та сонссон л байлгvй. Ай хөөрхий сонгууль гэж.
Ах нам харин яагаад дуугай байгааг намын гишvvд‎‎ээс нь гадна нарийн бичгийн дарга нар нь хvртэл гайхаж байна. Бусад намуудаас хоцорч, буурь зааж байгаа юм уу, эсвэл намын даргынхаа тунхагласан тєрийн албыг тєгєлдєршvvлэх тєвєгтэй ажлаа эхэлснийх юм болов уу: Ер нь сонгуульд ялсан нам Засгийн ‎‎эрхийг гартаа авдаг нь жам бас хууль юм. Харин дангаараа бус аль н‎эгэн намтай хавсарч ажиллавал улсын ажил гацаанд орж, эцсийн дvндээ иргэд бид л хохирдогийг
өнгөрсөн дөрвөн жил тодоос тод харууллаа. Хамгийн гутамшигтай нь хэрэгтэй, ашигтай, зєв гэдэг нь нvдэн дээр ил юмыг улс төржvvлэн буруутгах нь ямар муухай юм бэ.
 “Улс т
өржих” зорилгодоо хөтлөгдвөл улс төрчдийн байтугай улс төрийн намын хvртэл толгой нь эргэчихдэг ажээ. Харин “сонгууль”-ийг “сонго+ уйл” гэж боддог залуусын нэгэн болох өөрийн минь бөндгөрт өнгөрсөн дөрвөн жилийн vлдээсэн ухаарал гэвэл “Хэн нь ямрыг танихад дөрвөн жил байтугай дөрвөн хором л хангалттай”. Дөрвөн жилийн өмнө би сонгуулийн vеэр Монголоосоо зугтмаар санагдаж билээ. Харин одоо надад “сонгуулийн жил Монголд байснаас чонын vvрэнд орсон нь амгалан” гэж бодогдож байна.
Т
өрөл бvрийн санал асуулга, шvvмжл‎эл, захиалгат нэвтрvvлэг, төлбөртэй гутаалга, зорилготой онигоо, цуу, онилсон байтай хэвлэлийн бага хурал, хэрvvл, хараал, нус нулимс, занал зvхэл… Бvгдийнх нь цаана мєнгє л нуугдах. Энэ олон сонин хэвлэл, сайт, телевизvvдийн эзнээс нь мөнгө авч шалгаруулсан, өргөмжилсөн шилдэг улс төрчдөд би лав итгэхгvй. Хvнээс мөнгө нэхэж байгааг нь хэлэхээ больё гэхэд өөрийгөө алдаршуулахаар мөнгө төлөгсдөд итгэх итгэл яагаад надад байх ёстой гэж. Сарын өмнө“ард тvмний элч”, “мөрөөдлийн парламент”, олны хvсэмжилсэн 76 улс тєрч гээд олон янзын санал асуулга болж өнгөрсөн. Зохион байгуулалтын хувьд ярих юмгvй гайхалтай. Телевиз, гар утас, тусгай утас, интернэт… ашигласан Монголдоо хамгийн том санал асуулгыг “NEXT 76” буюу FACE PR агентлаг явуулсан. Харин дараагийн санал асуулгыг оллоо.мн явуулж эхэллээ. Хачирхалтай нь, олон тvмний саналыг тэгш шударгаар тусгаагvй. Шалтгааныг нь магадлал “тэдний толгой компьютер эвдэрсэн” гэсэн. Тэр муу компьютер эвдэрснээс болоод зарим хvнд өгсөн санал огт тоологдоогvй бол заримынх нь хэд дахин өсч тоологдсон юм байх. Эцсийн vр дvнг нь бvгд л мэднэ шvv дээ. Тvvнээс гарах ганц гаргалгаа: “хэрвээ мөнгөөр тодруулах юм бол л олон тvмний саналыг аваад яах юм. Олон тvмний санал тусаагvй юм чинь vнэн бодитой vр дvн гарна гэж vv?” Ийм дvгнэлттэй сууж байтал ахиад л санал асуулга зарлачихжээ. Энэ санал асуулгыг vнэн бодитой, аль нэгэн нам эвсэлд vйлчлэхгvйгээр шударга явуулах болов уу? Урьдын туршлага минь дотроос “үгүй ” л гэж хариулаад байна. Харамсалтай байна. Монголд минь бууриа засаад дөнгөж х‎өл дээрээ босож байгаа интернэтийг иймэрхvv мөнгөний увайгvй ажиллагаа, садар самуунд уриалсан вэб хуудсуудаар дvvргэх юм бол Монголын интернэтийн сvлжээ бохирын хоолой шиг л бохирдоно.
Энэ бохир ирээдvйн интерн
эт хэрэглэгчд‎эд муугаар нөлөөлнө.  Шударга санал гэж vгvй болж, хvнийг хошгоруулах, хvvдийтэй мөнгөнөөс нь хуваалцах гэсэн увайгvй санал асуулгууд шил шилээ даган, шилэн оймс шиг л урагдсаар, тэлсээр байх уу? Удахгvй “Миний дэлгvvр”, “Чиний дэлгvvр” гэдэг шиг “Миний 76”, “Чиний УИХ”, “Бидний парламент” гэсэн санал асуулгууд vргэлжилж, сонгогч тvмний толгойг угааж, сонгуульд оролцох хvслийг нь унтрааж орхих вий дээ. Ард тvмэн бидний барьсан “төрийн саарал ордны” дараагийн тvрээслэгч хэн байх нь надад уг нь сонирхолтой байна.
 Даанч энэ олон м
өнгөөр зодсон мэдээллvvд, санал асуулгууд, худлаа магтаалууд, хуурамч өргөмжлөлvvдэд ой минь vнэхээр гутаж байна. Улсын маань ирээдvй иргэдийн маань ухаалаг сонголтоос шалтгаалах нь маргаангvй. Харин тэр ухаалаг сонголтыг хийх боломж өнөөдөр Монголд алга.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser çàêëàäêè ñîëè áåëãîðîä КристалР»Ñ‹ белгороР´ соль закладкР¸ купить колумбиР¹ÑÐºÐ¸Ð¹ Ð½Ð°Ñ€ÐºÐ¾Ð±Ð°Ñ €Ð¾Ð½ пабло эскобар ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси адреса ам2233 MDMA в Устюжне ÐšÐ°Ð»ÑŒÑÐ½Ð½Ñ ‹Ðµ в СергиевР¾Ð¼ Посаде ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚ок купить как Ð·Ð°ÐºÐ°Ð·Ð°Ñ‚Ñ Œ Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ соли ñïàéñ çàêëàäêè êðàñíîäàð купить Анашу Пугачёв супер рц трамадоР» гидрохлР¾Ñ€Ð¸Ð´ Кокс миксы Заринск готовые закладкР¸ смеси закладкР¸ амфетамР¸Ð½ воронеж пав это Ð¿ÑÐ¸Ñ…Ð¾Ð°ÐºÑ ‚ивные веществР° что курят через бутылку фен как наркотиРº ñîëè çàêëàäêè êðóãëîñóòî÷íî бошки в РассказР¾Ð²Ðµ купить конопля Сураж Купить методон в Выборге Ð·Ð°ÐºÐ°Ð·Ð°Ñ‚Ñ Œ семена опиумноР³Ð¾ мака велоавтР¾Ð±ÑƒÑ эффект героина рогипноР» купить россия закладкР¸ Ñ‡ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº соль çàêëàäêè ñîëè ïî õàðüêîâó Метка: Пабло Эскобар Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Ярцеве курить опиум ЗакладкР¸ MDMA в ИнкермаР½Ð¾ÑÐ¿Ð°Ñ€Ð¸Ð² ается купить Иней ÐšÑƒÐ´Ñ‹Ð¼ÐºÐ°Ñ € ростов на дону закладкР¸ соли ЗакладкР¸ трамадоР» вКызыле наш край Ñ–Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ магазин
IP:5.62.159.139  2018-01-06 03:04:36
nsmzqqvxjc RkC1Jfjpilfwxdipdx, [url=http://puirdleurdae.com/] puirdleurdae[/url], [link=http://cxnqdgetovtw.com/ ]cxnqdgetovtw[/link], http://qvnevxtswyhv.com/
IP:5.188.211.26  2019-07-11 05:30:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.